2012.06.11
Сонгууль далимдуулж хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно
Санхүүгийн зохицуулах хорооноос сонгуулийн сурталчилгааны үеэр хууль зөрчсөн брокер дилерийн компаниудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор болжээ.
Учир нь сурталчилгаа эхэлснээс хойш айл өрхүүдээр сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүй нээж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн аж. Тиймээс дээрх мэдээллийн дагуух мэдэгдэлд “Сонгуулийн тухай хуулийн 37.15-д сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.
Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сурталчилгаанд зориулан явуулахгүй байхыг нийт брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна. Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах болно” гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.