С.Нарангэрэл нарын хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандлаа
СЕХ академич С.Нарангэрэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Авирмэд, Э.Батшугар, хөдөлмөрийн баатар З.Ойдов, Санжаадорж нарыг УИХ-д нэр дэвших эрх зүйн боломжгүй гэж үзэн бүртгэхээс татгалдзаад байгаа билээ. Гэвч эдгээр хүмүүс СЕХ-г улстөрийн захиалгаар ийм шийдвэр гаргалаа гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд өнөөдөр гомдол гаргасан байна. Тэднийг сонгуульд нэр дэвших эрх зүйн боломгүй гэж үзэж байгаагаа СЕХ тайлбарлахдаа "МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг, С.Нарангэрэл, С.Авирмэд нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6., 26.7 дугаар зүйлийг, Н.Санжаадоржийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийг, Э.Батшугарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4-г зөрчсөн" гэсэн тайлбар хийгээд байгаа юм.