Д.Оюунхорол: Сонгогчид нэр дэвшигчдийг хүйсээр нь ялгаж, түрийвчээр нь дүгнэхгүй байх
-Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд намаасаа нэр дэвш-сэн эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Манай намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүд улс орныхоо! хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нийгэмд тодорхой хувь нэмрээ оруулсан хүмүүс. Энэ эмэгтэйчүүд өөрсдийн сонгон ажиллаж буй салбар бүртээ манлайлагчид нь учраас л тэдэнд ийм боломж нээгдсэн гэж боддог юм. Намын зүгээс ч гэсэн нүдээ олсон сонголт хийсэн гэж үзэж байгаа. Тиймээс би эмэгтэй нэр дэвшигчиддээ итгэл хүлээлгэж байгаа шүү. Итгэлийг маань алдахгүй Гэдэгт ч бат итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр, УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд нэр дэвшигч эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг тусгуулж чадсан. Тиймээс энэ их хичээл зүтгэлийнхээ үр дүнг эмэгтэйчүүд маань хүртэх эрхтэй.
-Танай намын Бага хурлаас гаргасан шийдвэрт танай намын зарим нэг гишүүн шүүмжлэлтэй. хандаж байсан. Та үүнд ямар хариулт егөх вэ?
-Намын Бага хурал болон намын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрүүд оновчтой байсан гэдгийг онцлон дурьдах хэрэгтэй. Гэхдээ улс төрд хөл тавихаар шийдсэн бүх эмэгтэйд ээлтэй байж чадсангүй. Манай намын эмэгтэйчүүд улс төрд ороход бэлэн болсон боловч цаг хугацааны хувьд болон бусад шалтгааны улмаас зарим нь нэр дэвшиж чадсангүй үлсэн. Гэхдээ нэр дэвшиж чадаагүй эмэгтэйчүүд маань намын хамт олныхоо шийдвэрийг дагасны үндсэн дээр асуудалд тайван хандаж чадсан. Харин нэр дэвшсэн эмэгтэйчүүд маань 2012 оны сонгуулын үр дүнд намдаа ялалт авчрахын төлөө сэтгэл нийлж хамтран зүтгэнэ. Тойрогт нэр дэвшиж буй хүмүүс нэлээд өндөрт нисэх ёстой. Өндөрт нисэхийн тулд хамтын хүчин зүтгэл, багийн зохион байгуулалт хамгийн чухал. Тиймээс энэ бүхнийг бид хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэйчүүд маань хуулиар олгогдсон 20 хувийн квотоос илүү сонгогчдын гарт эцсийн үр дүн байгаа гэдгийг а ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн сонгуульд Монголын ард түмэн үр хүүхэд, хойч үе, ирээдүйгээ бодож сонголт хийхдээ эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Сонгогчид нэр дэвшигчдийг хүйсээр нь ялгаж, түрийвчээр нь дүгнэх биш Монголын төрд хэн нь бидний амьдралын төлөө ажиллах бол гэдгийг харж сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна.
-Нэр дэвшигчдэд тавьсан шал-гуурыг харж байхад эмэгтэйчүүдэд цаг хугацааны шалгуурыг түлхүү тавьсанюмшигсанагдсан.Тэгэхээр нэлээд туршлагатай эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшиж байна гэж болно. Эмэгтэйчүүд терийн эрхийг атгалцах үйл ажиллагаанд оролцсоноор нийгэмд ямар өөрчлөлт шинэчлэлийг авчрах вэ?
-Эмэгтэйчүүд улс төрд орохын тулд өөрсдийгөө удаан хугацаагаар бэлтгэсэн нь үнэн. Зарим нь тухайлсан тойрогтоо бэлтгэл хийж, нэлээд цаг хугацаа, хүч, хөрөнгө зарсан. Гэвч хүссэн бүхэн нь тойрогтоо нэр дэвшиж чадаагүйдээ харамсаж байгаа байх. Гэхдээ намын нэрсийн жагсаалтад 10 эмэгтэй орж, тойрогт зургаан эмэгтэй нэр дэвшлээ. Эмэгтэйчүүдэд намаас олгосон боломжийг ашиглаад сонгуульд ялалт байгуулах нь бидний үүрэг гэж ойлгож байгаа. Монголын хүн амын 51.7 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүд эрчүүдийн олж хараагүй жижиг зүйлийг ч олж харж чаддаг. Ер нь бол амьдралд тохиолддог асуудал болгон жижиг зүйлээс том зүйл рүү явдаг зүй тогтолтой байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд улс төрд орсноор асуудалд нухацтай хандах нь тохиолдол ихэснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд төрөө цэвэр, шударга байхыг хүсэн хүлээж байна.
-Тэгвэл танай намын эмэгтэйчүүд сонгуульд ялалт байгуулахын тулд ямар бодлогыг баримталж ажиллаж байна вэ?
-Бид хамтарснаар бүх зүйлийг бүтээж чадна гэж бодож байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 16 эмэгтэй "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" байхаар болсон. Тиймээс хамгийн чухал нь хамтын үйл ажиллагаа гэж бодож байгаа юм.
-Ер нь УИХ-ын сонгуулийн түүхэнд эмэгтэйчүүд энэ удаагийнх шиг олноороо нэр дэвшиж байсан тохиолдол бий юу?
-Ардчилсан нийгэм байгуулагд-сан сүүлийн хорин жил Монголын улс төрийн үйл ажиллагаанд оролцож явсан олон эмэгтэй бий. УИХ-д эмэгтэйчүүд үргэлж 3.5 хувьтай байгаагүй. Ардын их хурлын үед бараг 20 орчим хувийн эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан. Тэгэхэд улстөрч эмэгтэйчүүд албан тушаал, авлигын хэрэгт орооцолдож байгаагүй. Эмэгтэй хүн айж ичих булчирхай нь эрчүүдээс илүү хөгж-сөн байдаг юм шүү дээ.
-Эмэгтэйчүүд төрд олноор гарснаар хамгийн түрүүнд ямар ажлыг хийх шаардлагатай гэж та үзэж байгаа вэ?
-УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд ямар ч салбарт мэргэшчихсэн хүмүүс. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт мэргэшсэн эмэгтэйчүүд олон байна. Мөн уул уурхай, хууль, боловсролын салбарт ч нэр хүндтэй, мэргэшсэн хүмүүсийг олноор нь нэр дэвшүүлсэн. Тэд өөрсдийн салбар бүрээрээ овоглогдох хэмжээний мэргэжилтнүүд. Тиймээс ч хамгийн найдвартай хариуцлагатай ажлыг хийж ирсэн байдаг юм. Өнөөдөр нийгмийн салбар бүрт ажиллагсдын 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол Улсын бүхий л ачааны хүндийг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрдэг гэдэгтэй маргах хүн байхгүй. Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын ихэнх нь эмэгтэйчүүд байна. Аливаа асуудалд эрчүүдийн боловсрол дутаад эхэлбэл улс орны хөгжилд бас л садаа болно. Тиймээс аль болох тэнцвэрийг барьж улс-төрийн амьдралд оролцох нь өнөөдөр нийгмийн захиалга болоод байна.
-Таны хувьд улс төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг таслаагүй гурван гишүүний нэг. Тийм учраас энэ удаагийн сонгуульд намын нэрсийн жагсаалтад нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх байх гэж бодож байтал тойрогтоо нэр дэвшихээр болчихлоо. Яагаад намын жагсаалтад оръё гэж бодоогүй юм бэ?
-УИХ-ын гишүүдийн хувьд тойргоо солих нь тийм ч сайн зүйл биш. Сонгуулиар амласан амлалт, хийж бүтээнэ гэсэн бүхнээ тухайн улстөрч заавал биелүүлдэг байх хэрэгтэй. Сонгогчдоо хуурах, эсвэл худлаа ярьж аргалах нь утгагүй. Миний хувьд аливаа асуудалд нэлээд бодитой хандахыг хүсдэг. Тийм учраас ард түмнийхээ өмнө амласан бүхнээ хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Сонгогчдынхоо өмнө тайлангаа тавьж, дүгнэлт хийлгэхээс эмээх зүйл алга.
Шударгаар тойрогт өрсөлдөөд сонгуульд оролцъё гэж бодсон юм.
Ер нь 16 эмэгтэйг намын жагсаалтад оруулна гэдэг тийм ч амар зүйл биш. Хүн бүр намын жагсаалтад дээгүүр бичигдэхийг бодсон байж таарна. Эмэгтэйчүүд эрчүүдийн тоглоомоор тоглох тийм ч амар биш. Мэдээж би амрыг харсан бол намын нэрийн жагсаалтаар нэр дэвших л байлаа. Учир нь би намын нэрийн жагсаалтад эхний аравт багтана гэдэгт эргэлзэхгүй байсан. Улстөрд танигдаагүй өмнө нь улстөрд орж байгаагүй эмэгтэйчүүдээ намын листэд оруулж тэдэнд боломжийг олгох нь НАМЭХ-ны ерөнхийлөгч миний үүрэг гэж ойлгосон юм. Хамгийн гол нь эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж тусалбал ялалт биднийх болно.
-Хэрэв таныг намын нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу тойрогтоо нэр дэвших байсан байх. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу тойроггүй үлдсэн. Нэг тойргоос УИХ-д сонгогдож байсан хүний хувьд энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Ш.Сайхансамбуу гишүүн жаахан хүнд байдалд орсон нь үнэн. Намын Удирдах зөвлөлийн хурлаар Ш.Сайхансамбуу гишүүн өндөр санал авч, нэр дэвших эрхээ авчихсан байсан юм. Гэхдээ эцсийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Д.Балдан-очир Завхан аймагт нэр дэвшихээр болсон нь манай нам дотооддоо ардчилал сайтайг харуулсан нэг илэрхийлэл болсон. Манай намынхныг бодлогоо хайрцагладаг гэж ярьдаг хүмүүст тодорхой хариулт өгч чадсан байх. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хувьд намын олонхоор гаргасан шийдвэр учир тэр нь зөв энэ нь буруу гэж ярих нь зохимжгүй. Тиймээс намын Бага хурлынхаа шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байдалд орсон байх.
-Зарим хэвлэлд Д.Балдан-Очир гишүүн та хоёрыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг унагасан гэж бичсэн байна билээ. Энэ талаар тайлбар хийхгүй юу?
-Улс төрд эмэгтэйчүүд хэзээ ч хор найруулдаггүй. Харин зарчмыг маш сайн баримталж, нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэрт ханддаг. Том хорыг эрчүүд найруулдаг болохоос эмэгтэйчүүд найруулдаггүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
-Та намынхаа мөрийн хөтөлбөрийн талаар юу хэлэх вэ?
-Манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хүн нийгэм, хүн эдийн засгийн хөгжил, хүн-байгаль экологи, хүн-шударга ардчилсан засаглал гэсэн дөрвөн үндсэн тулгууртай. Улс орондоо хөгжил дэвшил, иргэн болгондоо чинээлэг хангалуун амьдралыг бүрдүүлэхэд чиглэсэн, хэрэгжих тооцоо судалгааны"*үндсэн дээр боловсруулсан хөтөлбөр юм л даа. Хамгийн энгийн жишээ л гэхэд цалингийн дундаж хувийг 1.3 сая төгрөгт хүргэх тухай зорилт орсон байгаа. Хүн бүр цалингаараа амьдарч байгаа өнөө үед дундаж цалинг 1.3 сая төгрөгт хүргэх бодит шаардлага тулгарсан байгааг ард түмэн санал асуулгын хүрээнд шаардсан. Ард түмний хөгжлийн хөтөлбөрт тусгасан энэ зорилтоо ирэх дөрвөн жилд манай намынхан бодитоор хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ нь ч олон хүний сэтгэлд нийцэж байгаа юм. Хүмүүсийн идэж буй хоол нь амт чанартай, авдаг цалин нь ахиу, амьдрах орчин нь аюулгүй байхыг хүн бүр хүсэж байна. Энэ л нөхцлийг бүрдүүлье л гэж манай намынхан мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн юм.Нэг үгээр хэлбэл Монгол хүн эх орондоо сайхан амьдрах цаг ирсэн байна. Үүний төлөө бид ажиллана.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.