Д.Оюунхорол: Нэр дэвшигч эмэгтэйчүүд бүгд сонгуульд намдаа ялалт авч ирэхийн
-НАМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд МАН-ааснэр дэвшигч эмэгтэйчүүдийнхээ талаар ямар бодолтой байна вэ?
-МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүд улс орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нийгэмд тодорхой хувь нэмрээ оруулсан. Энэ эмэгтэйчүүд тухайн салбар бүртээ лидерүүд нь. Манай намаас эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт олсон туршлагатай эмэгтэйчүүд дэвшлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд бидний хувьд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ ч утгаараа Сонгуулийн тухай хуулинд 20 хувийн квотыг тусгуулж чадсан юм чинь үр дүнг нь үзэх хэрэгтэй.
Намын Бага хурал болон намын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрүүд оновчтой байлаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй.
Гэхдээ улстөрд орохоор шийдсэн бүх эмэгтэйчүүдэд ээлтэй байж чадсангүй. Ма-най намын эмэгтэйчүүд улс төрд олноороо бэлтгэгдсэн боловч цаг хугацаа болон бусад шалтгааны улмаас зарим нь нэр дэвшиж чадсангүй. Гэвч энэ асуудалд эмэгтэйчүүд намын хамт олныхоо шийдвэрийг дагаад их ёс зүйтэй хандлаа. Нэр дэвшигч эмэгтэйчүүд бүгд сонгуульд намдаа ялалт авч ирэхийн "төлөө сэтгэл нийлж"' хамтран зүтгэнэ. Тойрогт нэр дэвшиж буй шонхрууд нэлээд өндөрт нисэх ёстой. Өндөрт нисэхийн тулд хамтын хүчин зүтгэл, багийн зохион байгуулалт хамгийн чухал. Хуулиар олгогдсон 20 хувийн квотоос илүү сонгогчдын гарт эцсийн үр дүн байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн сонгуульд Монголын ард түмэн үр хүүхэд, хойч үе, ирээдүйгээ бодож сонголт хийхдээ эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Сонгогчид нэр дэвшигчдийг хүйсээр нь ялгаж, түрийвчээр нь дүгнэх биш Монголын төрд хэн нь бидний амьдралын төлөө ажиллах бол гэдгийг харж сонголтоо хийгээсэй гэж хүсч байна.
-Эмэгтэйчүүд улстөрд орохын тулд өөрсдийгөө нэлээн удаан хугацаанд бэлтгэсний үр дүнд УИХ-д нам бүрээс 20-оос доошгүй хувьд нь нэр дэвшлээ. Эмэгтэйчүүд сонгуульд орсноор нийгэмд ямар өөрчлөлт шинэчлэлийг авч ирэх вэ?
-Эмэгтэйчүүд улстөрд орохын тулд өөрсдийгөө удаан хугацаагаар бэлтгэсэн. Зарим нь тухайлсан тойрогт бэлтгэл хийж нэлээд цаг хугацаа, хүч хөрөнгө зар-сан. Гэвч хүссэн бүхэн тойргоо авч чадсангүй. Гэхдээ намын нэрсийн жагсаалтад 10 эмэгтэй орж, тойрогт зургаан эмэгтэй нэр дэвшлээ. Эмэгтэйчүүдэд намаас олгосон боломжийг ашиглаад сонгуульд ялалт байгуулах нь тэдний үүрэг гэж ойлгож байгаа.
-МАН-ын эмэгтэйчүүд сонгуульд ялалт байгуулахын тулд ямар бодлогыг баримталж ажиллаж байгаа вэ?
-Монголын хүн амын 51.7 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тийм учраас магадгүй эрчүүдийн олж хараагүй бүхнийг эмэгтэйчүүд илүү харж шийдвэрлэх хэрэгтэй. Ер нь бол амьдралд тохиолддог асуудал бүхэн жижгээс томруугаа явдаг гэж ойлгодог. Эмэгтэйчүүд төрөө цэвэр, шударга байхыг хүсэн хүлээж байна.
-Парламентын түүхэнд эмэгтэйчүүд энэ удаагийнх шиг улстөрд олноор дэвшиж байсан тохиолдол бий юу?
-Ардчилсан нийгэм байгуулагдсан сүүлийн хорин жил Монголын улстөрд оролцож явсан олон эмэгтэй бий. УИХ-д эмэгтэйчүүд үргэлж 3.5 хувьтай байгаагүй. Ардын Их Хурлын депутат сонгогдож байх үед УИХ-д бараг 20 орчим хувийн эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан. Тэгэхэд улстөрч эмэгтэйчүүд албан тушаал, авлигын хэрэгт орооцолдож байгаагүй. Эмэгтэй хүн айж ичих булчирхай нь эрчүүдээс илүү хөгжсөн байдаг шүү дээ.
-Төрд эмэгтэйчүүд олноор гарснаар хамгийн түрүүнд ямар ажлыг хийх шаардлагатай вэ?
-Эмэгтэйчүүд ямар ч салбарт мэргэшчихсэн. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт мэргэшсэн эмэгтэйчүүд зөндөө бий. Мөн уул уурхай, багш, хууль, гэх мэт салбар бүрт эмэгтэйчүүд мэргэшиж, хамгийн найдвартай хариуцлагатай ажлыг хийж ирлээ. Нийгмийн салбар бүрт 70-80 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Монгол Улсын бүхий л ачааны хүндийг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрдэг гэдэгтэй маргах хүн байхгүй. Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг эмэгтэйчүүд зонхилдог. Ер нь эрчүүдийн боловсрол дутаад эхэлбэл улс орны хөгжилд бас л садаа болно. Тиймээс аль болох балансын тэнцвэрийг барьж улстөрийн амьдралд оролцох нь өнөөдөр нийгмийн захиалга болоод байна.
-Таны хувьд улстөрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг таслаагүй гурван гишүүний нэг. Тийм учраас энэ удаагийн сонгуульд намын нэрсийн жагсаалтад нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх байх гэж бодож байтал тойрогтоо нэр дэвшихээр болчихлоо. Яагаад намын жагсаалтадоръё гэж бодоогүй юм бэ?
-УИХ-ын гишүүдийн хувьд тойргоо солих нь тийм ч сайн зүйл биш. Сонгуулиар амласан амлалт, хийж бүтээнэ гэсэн бүхнээ тухайн улстөрч заавал биелүүлдэг байх хэрэгтэй. Сонгогчдоо хуурах, эсвэл худлаа ярьж аргалах нь утгагүй. Миний хувьд аливаа асуудалд нэлээд бодитой хандахыг хүсдэг. Тийм учраас ард түмнийхээ өмнө амласан бүхнээ хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Сонгогчдынхоо өмнө тайлангаа тавьж, дүгнэлт хийлгэхээс эмээх зүйл алга. Шударгаар тойрогт өрсөлдөөд сонгуульд оролцъё гэж бодсон. Ер нь 16 эмэгтэйг намын жагсаалтад оруулна гэдэг тийм ч амар зүйл биш. Хүн бүр намын жагсаалтад дээгүүр бичигдэхийг бодож байгаа. Эмэгтэйчүүд эрчүүдийн тоглоомоор тоглох тийм ч амар биш. Мэдээж би амрыг харсан бол намынхаа жагсаалтад эхний аравт багтана гэдэгт эргэлзэхгүй байна. Улстөрд танигдаагүй өмнө нь улстөрд орж байгаагүй эмэгтэйчүүдээ намын листэд оруулж, тэдэнд боломжийг олгох нь НАМЭХ-ны ерөнхийлөгч миний үүрэг гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж тусалбал ялалтыг авч ирнэ.
-УИХ-ынгишүүнШ.Сайхансамбуу тойроггүй үлдчихлээ. Нэг тойргоос УИХ-д сонгогдож байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Ш.Сайхансамбуу гишүүн жаахан хүнд байдалд орсон. Намын Удирдах зөвлөлийн хурлаар Ш.Сайхансамбуу гишүүн өндөр санал авч, нэр дэвших эрхээ авчихсан байсан. Манай нам дотоод ардчилал сайтай. Хүмүүс манай намынхныг бодлогоо хайрцагладаг гэж ярьдаг. Улстөр хийж буй ямар ч хүн эцсийн шийдвэр гэж хардаггүй юм байна л даа. Мэдээж шударга өрсөлдөөний зарчмаар Д.Балдан-Очир гишүүн өрсөлдөх эрхээ авлаа. Намын олонхоор гаргасан шийдвэр учраас тэр нь зөв энэ нь,буруу гэж ярих нь зохимжгүй. Тиймээс намын Бага хурлынхаа шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байдалд орсон.
-Зарим хэвлэлд Д.Балдан-Очир гишүүн та хоёрыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг унагасан гэж бичсэн байна лээ. Энэ талаар тайлбар хийхгүй юу?
-Улстөрд эмэгтэйчүүд хэзээ ч хор найруулдаггүй. Харин зарчмыг маш сайн баримталж, нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэрт ханддаг. Том хорыг эрчүүд найруулдаг болохоос эмэгтэйчүүд найруулдаггүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.