Л.Болд, Ц.Оюунгэрэл нар үнэмлэхээ авлаа
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Болд, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2012.05.28

Л.Болд, Ц.Оюунгэрэл нар үнэмлэхээ авлаа

Ардчилсан намаас нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд нь өмнөх сонгуулиар тус тойргоос сонгогдон ажиллаж буй бол Ц.Оюунгэрэл нь тус намын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байна. Тэд Монголын нийгмийг өөрчлөх, ардчилал, шударга ёс тогтоох үйл хэрэгт хорь гаруй жилийн амьдралаа зориулж ирсэн туршлагатай, танигдсан улстөрчид, Ардчилсан намын лидерүүд юм. 

Баруунд өндөр боловсрол эзэмшсэн, өөрсдийн үзэл бодол, үнэлэмжтэй энэхүү хоёр нэр дэвшигч нийслэлийн цэнхэр тойрогт өрсөлдөхөөр болж буй нь тун амжилттай дүр зургийг гаргаж ирж байгааг Ардчилсан намын удирдлагууд онцолж байна.

Нэр дэвшигчдийн хувьд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “Хүн шиг амьдарья, улс шиг хөгжье” уриан дор зангидагдаж буй бодлогыг таниулах, хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар өөрсдийн үзэл бодлоо сонгогчдод хүргэх ажлыг эхлүүлэх эрхээ авлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.