АН-ын хөтөлбөрөө урдаа барих нэр дэвшигчид
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хэзээ мөдгүй эхлэх гэж байна. Сонгуулийн шинэ хуулиар сурталчилгаа, ухуулга хийх хугацаа богино. Тэгээд ч хуучных шиг нэг ихдуу шуутай, сүрийг үзүүлж, мөнгөөр уралдсан арга хэмжээнүүд болохучиргүй. Нэр дэвшигчид тус бүрийнхээ намын мөрийн хөтөлбөрийг түшиж хувын сурталчилгаахийх чигтэй байгааюм. Энэ хүрээндулс төрийн хоёр том намын нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо ямар санаа оноотой уулзаж, ямар тодорхой асуудлаар яриа хөөрөө өрнүүлж, өөрсдийгөө таниулж саналыгньавахаар зэхээдбуй талаар тандсан юм.
Энэ жилийн сонгуулиас эхлээд нийслэлийн, асуудалд онцгой анхаарна хэмээн ил тодоор зарласан АН хотын тойргуудын нэг Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Р. Амаржаргал болон Лу.Гантөмөр нарын нэрийг дэвшүүлээд байна.
УИХ дахь АН-ын гишүүдийн дунд бий болсон "МҮДН-ын" гэх фракцид хамаарах болсон Р.Амаржаргал шилдэг, шинээр сэтгэдэг эдийн засагч, сайн санхүүч гэдэг имижтэй. Тэрбээр парламентын гишүүнээр гурвантаа сонгогдсон бөгөөд 1999 онд засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Богино хугацаанд Ерөнхий сайдаар ажиллахдаа төр засгаас ард түмний амьдрал дээшлэхэд бодит нөлөө үзүүлэхүйц шийдвэрийг зоригтой гаргах ёстой гэсэн байр суурьтай байсан. Тэрбээр 2000 он буюу МАХН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан жил, тодруулбал төрийн эрх шинээр сонгогдсон парламентад шилжихийн өмнөхөн амжиж, амьжиргааны доод түвшин болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үлэмж нэмэгдүүлснийг дараагийн УИХ хүчингүй болгож байлаа. Ийнхүү түүний зүтгэл талаар болж байсан удаатай. Магадгүй тэр үеэс ард түмний амьжиргааг эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлоготой илүү нягт холбон бодлого боловсруулж, "тархиа гашилгасаар" ирсэн болов уу. Түүний сүүлийн үед дэвшүүлж буй бодлогын чанартай асуудлуудыг сонирхоход Монголын эдийн засгийн бүтэц болохоо байжээ, салбар чиглэлүүд нь хоорондоо авцалдахгүй байна гэж удаа дараа мэдэгдэж буй. Тэгэхээр тэрбээр энэ удаагийн сонгуульд мөн л энэ чиглэлээрээ дорвитой, шийдээд хэрэгжүүлээд явах зүйл заалтуудыг мөрийн хөтөлбөрөө болгон иргэд сонгогчидтойгоо уулзах биз ээ.
Р.Амаржаргал ардчиллын үйл. хэрэгт 1990-ээд оноос хүчин зүтгэсэн, 1996 онд ардчиллынхан бөөнөөрөө парламентад орж ирэхэд УИХ-ын гишүүн болсон бөгөөд тэр үедээ Ерөнхий сайдаар ажиллах түүхэн боломж олдсон. Дараа нь 2004 онд бие дааж нэр дэвших, улмаар 2008 онд намаасаа Ховд аймгаас УИХ-д сонгогдсон түшээ. Түүнийг зарим хүмүүс шиг амаараа ажилладаггүй, бодитоор харуулдаг хэмээн ам сайтай байдаг юм билээ. Жишээ нь Санхүү,.эдийн засгийн сургуулийн хөгжил: Банк санхүү, эдийн засгийн салбарт, тэр дундаа эдийн засгийн макро түвшинд ямар зохицуулалт хийж болохыг сургалтын, мэдлэгийн талбарт хэрхэн зохион байгуулж болохыг ажил хэрэг дээр нотолсон нь уг сургуулийн бүтэц, зохион байгуулал, төгсөн гарч буй оюутнуудын "борлуулалт" болов уу. Ийм нэгэн эрхэм АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших болжээ.
АН итгэл хүлээлгэн мөн Сүхбаатар дүүрэгт өрсөлдүүлэхээр илгээж буй нэр дэвшигч бол Лу.Гантөмөр. Түүнийг олон нийт сайн мэддэг. Илүү дутуу үггүй, хэлбэл товч оновчтой хэлчихнэ, үгүй бол дуугүйхэн шиг ажиглаад сууж байдаг, санаачилбал хэрэгжүүлж чаддаг гэх зэргээр сайнаар ярьдаг, Харин муу хэлж, элдэв нэр хоч зүүж байсан нь бараг үгүй. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж буй тэрбээр нийгэм, улс төрийн амьдралыг бүхэлд нь харах, анализ дүгнэлт хийх, асуудал дэвшүүлж бодлого, зорилт болгох талд боловсорсон нэгэн болжээ. Нэр дэвшигчээс энэ удаагийн сонгуульд ямар хөтөлбөртэй орох гэж буйг нь сонирхсон юм. Тэрбээр хувийн хөтөлбөр гээд байх юм үгүй, гол нь намын хөтөлбөрөө ажил хэрэг болгох тухайд ажиллахаа хэлж байлаа. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт түүний санаачилж дэвшүүлсэн дараах асуудлууд тусгалаа олсон болохоор их урамтай байгаа нь илт байна билээ. Тэрбээр гурван зүйлийн асуудал босгож ирж намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулж чаджээ.
Нэгдүгээрт, ирэх дөрвөн жилийг бүх шатны дарга нар, төрийн албан хаагчдыг үүрэгжүүлье гэж байгаа юм байна. Ерөнхийлөгч,УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас авахуулаад орон нутгийн шат шатны Засаг дарга нар дор бүрнээ үүрэгтэй, түүнийгээ биелүүлдэг, ямар ч асуудлаар яв цав тодорхой байх, тэгж байж эрхээ эдлэх, мөн үүргээ биелүүлээгүй бол зохих хариуцлага хүлээдэг байх жишиг тогтооё гэж байгаа аж. Тэгэхгүй бол одоогийнх шиг хаа хаанаа эрх эдэлж хаахалзсан хүмүүс, үүрэг ярихаар мөрөө хавчаад зогсож байдаг, хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байдал улам хавтгайрсаар байх аваас нийгэм улам л замбараагүй болно хэмээн үзэж буй аж. Хоёрдугаарт, боловсролыг чанаржуулъя,
ингэхдээ хоосон уриалах биш, боловсролыг хүн бүрт, хүүхэд бүрт хүртээе, үүний тулд энэ салбарт оновчтой, тууштай бодлого боловсруулж хэрэгжүүлье гэж байгаа аж. Тэрбээр Монголын ирээдүйг супер-тархи байх ёстой гэж үзэж байна. Ийм цөөн хүн амтай ардчилсан улс хүн бүрээ боловсролтой, тэр хэрээр хангалуун байлгах боломж Монголд бий. Үүний тулд УИХ-ын гишүүн ганцаараа дуугарч, ажиллах биш, харин бусад гишүүдтэйгээ, намтайгаа хамтарч ажиллаж байж зорьсондоо хүрч чадна хэмээн үзэж байгаа юм байна. Гуравдугаарт, монголчуудаа таны хүүгийн дарамтаас ангижруулахын төлөө ажиллах аж Монгол дахь өнгө Хүүлэх системийг задлахын төлөө , мэдэх чадах; бүхнээ дайчилж ажиллана гэж байлаа. Түүний үзэж буйгаар А1Г-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт буй, өөрийн санаачилж эдгээр зүйл заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх тухайд гол нь тархиа ажиллуулна. Энэ бүхэн биеллээ олохын цагт монгол хүн амьдарсан шиг амьдарч, улс орон маань хөгжсөн шиг хөгжинө гэж санаа бодлоо хуваалцсан юм.
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшиж өрсөлдөхөөр замдаа гарсан хоёр нэр дэвшигчийн тухайд цухас танилцуулахад ийм байна.