2012.05.25
Э.Бат-Үүлийг бүртгэхээс татгалзжээ
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэ сонгуулиар УИХ-д биш нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр болсон. Тэгвэл НИТХ-ын сонгуулийн хорооны дарга "УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг нэр дэвшигчээр бүртгэхгүй" гэжээ. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх, төрийн жинхэнэ албан хаагчаас бусад албан тушаалтан ажлаасаа түр түдгэлзэх ёстой гэсэн хуулийн заалт байдаг аж. Тойргийн хорооныхон ч үүгээр түрий барьсан сурагтай. Ингээд Э.Бат-Үүл гишүүнийг "Та УИХ-ын гишүүнээсээ түр түдгэлзчихээд ир" гэж хэлээд буцаасан гэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.