2012.05.24

Зарим телевизийн удирдлагууд мэдэгдэл хийв

Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Амгалан, "Шууд" телевизийн захирал Ж.Соёл-Эрдэнэ, "Парламентын суваг" телевизийн захирал Т.Төрмаа, "Шонхор" телевизийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн зар сурталчилгааны тухай журмыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд сонгуулийн сурталчилгаа дамжуулахаар болж байгаа. Ингэснээр бусад кабелийн болон арилжааны 14 телевизийн эрх ашгийг хөндөөд зогсохгүй, ард түмний сонголтод нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн илэрхийлсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.