Г.Баярсайхан: Би сонгуульд нэр дэвших тойроггүй болчихоогүй
2012.05.24

Г.Баярсайхан: Би сонгуульд нэр дэвших тойроггүй болчихоогүй

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Аймаг, нийслэлийн Ардчилсан намын хороод УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулж буй. УИХ-ын гишүүд тойроггүй үлдсэн тохиолдол ч гарсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан юм. Түүнийг "Ярилцах танхим "-даа урьж ярилцлаа.

Миний хувьд зургаадугаар сарын 29-ний үүрээр Ардчилсан нам ялалтаа тэмдэглэж байх болов уу гэж бодож байгаа.

-Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс тодорхой болж байх шиг байна. Харин та тойроггүй үлдчихэв үү?

-Би тойроггүй болоогүй. Надад УИХ-ын 2012 оны сонгуулиар нэр дэвших тойрог байгаа. Тойрог хаашаа ч алга болоогүй. Би өөрөө ч байж л байна. Улс төрийн тулаан хийх талбар маань хэвээрээ байгаа гэсэн үг. Надад УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан намаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвших бодол бий. Манай намын удирдлагууд ч тус дүүрэгт намайг сойх талаар ярьж байгаа.

-Тэгээд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас гар-гасан шийдвэрийг хэрхэх юм бэ?

-Яах вэ, аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын хороод сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж байгаа. Аймаг, дүүргийн намд ч гэсэн фракциуд байдаг. Нэг хэсэг нь олонх, нөгөө хэсэг нь цөөнх болдог. Энэ утгаараа нийслэл гэлтгүй орон нутагт фракциараа асуудлыг шийдэж байгаа тохиолдол гарч байгаа. Гэхдээ Ардчилсан намын ҮЗХ УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ эцэслэн баталгаажуулна. Тийм учраас аймаг, дүүргүүдийн намын хороодын гаргаж байгаа шийдвэр өөрчлөгдөж болно. Миний хувьд өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлсэн. Тийм учраас Чингэлтэй дүүрэгтээ дахин нэр дэвших бүрэн боломжтой, яагаад болохгүй гэж.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан ширүүхэн болох нь дээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооныхон Г.Баярсайханыгнэрдэвшүүлэхийг олонхоороо дэмжээгүй  гэнэ  шүүдээ?

-Эцсийн шийдвэрийг Ардчилсан намын ҮЗХ шийднэ. Чингэлтэй дүүрэгт нэр дэвших хүсэлтэй хүмүүс надаар тогтохгүй байгаа нь үнэн. Тэдний саналыг хүндэтгэж байна.

-Таныг тус дүүрэгт нэр дэвшүүлнэ гэвэл нөгөө хүмүүс нь эсэргүүцэх нь тодорхой байх?

-Намын хороо гэдэг бол зөвхөн тухайн орон нутагт байгаа хүмүүсийн төлөөлөл. Хязгаарлагдмал хэсэг бүлэг хүмүүсийн төлөөлөл гэх үү дээ. Харин ҮЗХ бол Ардчилсан намыг төлөөлж байгаа. Өмнөх ҮЗХ-ны хуралдаан дээр 20О8 онд сонгогдсон  УИХ-ын гишүүд тухайн тойрогтоо дахин нэр дэвшинэ гэсэн улс төрийн шийдлийг гаргасан.

-Тэгвэл та тойроггүй хоцорно гэдэгт нэг их санаа зовохгүй байгаа юм байна, тийм үү?

-Санаа зовоод байх зүйл алга.

-УИХ-ын чуулган өнөөдөр / өчигдөр/ түр завсарлалаа. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн парламентад үлдээсэн. Энэ үеэр танай намын гишүүдийн зүгээс "Ардын нам цөөнх болно гэдгээ мэдээд хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлууллаа" гэж байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд ялна гэдэгтээ тийм итгэлтэй байгаа юм уу?

-Зарим хуулийн төслийг үнэхээр хэлэлцэж амжсангүй. Зөвхөн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бас олон асуудлыг хойш нь тавьсан. УИХ-ын тухай хуульд нам, эвслийн бүлэг тодорхойгүй хугацаагаар завсарлага авдгийг болиулах тухай өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байсан. УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын бүлгийн аль, аль нь энэ асуудалд санал нэгдсэн. Гэхдээ энэ сонгуулиар аль нам нь ялалт байгуулж, аль нь өвдөг шороодохыг хэн ч мэдэхгүй. Ард түмэн шийднэ. Хэрвээ Ардын нам ялна гэдэгтээ итгэлтэй байгаа бол сонгуулийг будилаантуулах ажиллагаандаа бэлдчихсэн гэсэн үг. Ерөнхийдөө тэд ингэж яривал сонгуулийг луйвардах гэж байна хэмээн ойлгох хэрэгтэй. Миний хувьд зургаадугаар сарын 29-ний үүрээр Ардчилсан нам ялалтаа тэмдэглэж байх болов уу гэж бодож байгаа,

-Яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ. Ардын намынхныг ингэж хэлснийх нь төлөө хардаж байгаа мөртлөө "Бид ялах юм шиг байна" гэх юм?

-УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам ялах магадлал өндөр байна. Би ч үүнийг мэдэрч байна. Манай нам сүүлийн зургаан Сар парламентад сөрөг хүчин байлаа. Намын рейтинг ч өндөр" байгаа. Манай намаас сонгуульд нэр дэвших хүмүүс дандаа нэр цэвэр ажиллаж байгаа хүмүүс.

-Сая чуулган түр завсарлаж байгааг мэдэгдэхийн хажуугаар өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлуудын талаар танилцууллаа. Гэхдээ хийж амжаагүй зүйл зөндөө байгаа юм биш үү. "Иргэддээ 1.5 сая төгрөг өгч байна" гэх юм. Би л гэхэд аваагүй байна шүү дээ?

-Хийсэн ажлууд зөндөө байгаа. Иргэдэд 1.5 сая төгрөг өгсөн гэ-дэгтэй би ч гэсэн санал нийлэхгүй. Хийж чадаагүй, амжаагүй ажил олон үлдсэн. Хамгийн гол тогтоолуудаа хэрэгжүүлж амжаагүй байна. УИХ-ын 57 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой байсан. Мөн 27, 39 дүгээр тогтоолыг ч гэсэн. Энэ Засгийн газар УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээд Оюутолгойн 51 хувийг улсын мэдэлд авах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх iаардлага ч бий. Тамхины хяналтын тухай хуулийг ч хэлэлцэж батлах ёстой байлаа. Энэ мэтчилэн дутуу үлдсэн ажил байна гэдгийг хүлээн зөвшөөрнө.

-Дээрээс нь "Хаврын чуулган завсарлах гэж байна" гээд чухал хуулийн төслүүдийг яаран баталсан гэх шүүмжлэл байна. Тухайлбал, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг нэрлэж болох юм?

-Гадныханд нэг л ашиг сонирхол байгаа. Тэд "Монголын хууль, эрхзүйн орчин бүрхэг. Бүх зүйл нь задгай байгаасай" гэж хүсэж байгаа. Харин бид баялгийн эзэд учраас "Та бүхэн манай тоглоомын дүрмээр явна" гэдгийг тэдэнд ойлгуулах ёстой юм. Зөвхөн манайх ийм хууль гаргасан юм биш. Дэлхийн бүхий л орон өөрийн улсын эрх ашгийг хамгаалсан хуультай байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.