Ж.Энхбаяр: Нэр төртэй, ахмад гишүүдтэй хэрэлдээд, хэлэлцээд байх хэцүү юм
2012.05.25

Ж.Энхбаяр: Нэр төртэй, ахмад гишүүдтэй хэрэлдээд, хэлэлцээд байх хэцүү юм

УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх сонгуульд тойргоо солихуу?

-Хаанаас нэр дэвшихийг ард түмэн мэднэ. Нам судалгаа хийж байгаа. Монгол Улсын хэмжээнд судалгаа хийсний дагуу рейтинг тогтоно. Аль нутгийн ард түмэн илүү хүсэж байна, тэнд очно доо. Эхлээд тоглоомын дүрмээ хэлэлцлээ. 48 яаж өрсөлдөх ёстой вэ, санал хэрхэн хураах, 28 яаж жагсах вэ, хэрхэн эрэмбэлэгдэх юм гэдгийг ярилцлаа. Одоо нэр орно. Түүний дагуу гишүүдээ сонгоно.

-Таныг 28-д нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэнэ гэсэн асуудлыг яриад байна л даа?

-Тэрнийг шууд хэлэх юм алга. Судалгааны дун болон намын бодлого гарч ирдэг. Би намын удирдах зөвлөлд байдаг. Бид бодлого хийж байна. Том зураг, том эрх ашгийг харна.

-Таныгулсыннууцзадруулсан гэдэг асуудлаар одоо хүртэл огцруулах талаар ярьсаар байна. Яагаад энэ асуудал намжихгүй байна юү?

-Ярих шаардлага, сэдэв хэрэгтэй байна. Яг үнэнийг хэлэхэд нэр төртэй, ахмад гишүүдтэй хэрэлдээд, хэлэлцээд байх хэцүү юм. Шалгадаг байгууллага болох ТЕГ-т нь хүсэлтээ гаргаад шалгууллаа. ТЕГ нь улсын нууцтай холбоотой асуудал биш байна гэсэн. Өөрөөр хэлбэл, Монголд болж байгаа хоёрдогч орнуудтай хийж байгаа бүх цэргийн ажиллагаа ил байх ёстой. Энэ нь Монгол улсын маш том гадаад бодлого. Бид хоёр хөрш улстайгаа нээлттэй харилцах ёстой. Цэргийн итгэлцлийг бэхжүүлэх ёстой. Хоёр хөршөөсөө нууж цэргийн сургуулилт, ямар нэг арга хэмжээ хийх нь эргээд Монгол Улсын эрх ашигт ноцтой хор учруулна. Тийм учраас Монгол улсад болж байгаа цэргийн сургуулилт, арга хэмжээнд гадны ажиглагчдыг урьж мэдээлж байх хэрэгтэй. Цэргийн мэргэн буудагч бэлтгэх, сургалт зохион байгуулах нь нээлттэй.

-Сонгуулийндараадолдугаар сарын 1 болжмагадгүй гэдэг үүднээс хүчнийбайгууллагуудыгбэлтгэжэхэлсэн талаар яригдах боллоо. Үнэн үү ?

-Тэр дотоод асуудал ХЗДХ-ийн яамны асуудал. Монгол Улсын зэвсэгт хүчин энэ асуудалд оролцох ямар нэг сонирхол, хүсэл алга. Харамсалтай нь Онц байдлын хуулиар зэвсэгт хүчинд 10 гаруй зүйл ангиар үүрэг ногдуулсан байгаа.Түүнд харамсдаг. Яаралтай Онц байдлын тухай хуулид өөрчлөлт оруулж зэвсэгт хүчнийг дотоодын зөрчлөөс ангид, салгах зайлшгүй шаардлага байгаа. Энэ нэлээд ноцтой.

-БХ-ын сайдын ажлыг хүлээжавааднэлээдгүйхугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар томоохон ажлууд амжуулаад байнавэ?

-БХ салбар гэдэг үйл ажиллагаа нь тогтмол жигд явдаг. Бодлогын чанартай ажил нь урагшаа явдаг. Тэнд хэн нэг сайд дур зоргоороо авирлах боломжгүй. Би энгийн улстөрч сайдын хувьд Зэвсэгт хүчинд иргэний хяналтыг гүйцэтгэж байгаа. Нэгдүгээрт, төсөв санхүүг хэрхэн зарцуулж байгаа, хоёрдугаарт, мэргэжлийн бэлтгэл сургуулилт хийгдэж байна уу буюу нөгөө бэлэн байдлыг нь хянадаг. Ард түмний мөнгөөр хооллож, ундалж байгаа нөгөө генерал, зэвсэгт хүчин маань эх орон ард түмнийхээ аюулгүй байдал, хил хязгаарыг хамгаалах чадалтай байна уу гэдэг нь чухал. Түүнийг хянаж байна. Зэвсэгт хүчин ард түмэн, төр засгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн. Энэ үйл ажиллагаа нь дотоод, гадаадад үнэлэгдэж байна. Сайд болсноос хойш Монгол Улс НАТО-гийн түнш орон боллоо. Хөрш орнуудаас Монгол улсад ирж байгаагүй томоохон бүрэлдэхүүний айлчлал боллоо. АНУ-ын БХЯ, Хятадын цэргийн төвийн дээд удирдлагууд ирж хамтарсан сургалт, бусад ажлын талаар гэрээ хэлэлцээрүүд хийлээ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хийгдээгүй өргөн хэмжээний галын болон байлдааны буудлагатай хээрийн сургууль зохион байгууллаа. Офицер, ахлагч нарын нийгмийн асуудалд анхаарч орон сууцтай болох боломжийг бүрдүүллээ. Гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа зэвсэгт хүчнийхэн анх удаа 1000-ыг давлаа. Бүх шатанд 850 хүний бүрэлдэхүүнтэй томоохон бүрэлдэхүүн Судан улсад үүрэг гүйцэтгэхээр явж байна. Дэлхийн долоон цэгт Монголын зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж байна. Бидэнд ярих юм байна. Ярихгүй юм гэж байна Ер нь БХ-ын сайд яриад байх нь зохимж муутай. Олон зүйлээр хязгаарлагддаг. Өөрийнхөөрөө байх эрх байхгүй.

-МАН-ын мөрийн хөтөлбөрт мөнгөний амлалт орсон гэдэг. Мөрийн хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Уншаад үз. Энэ нь намын мөрийн хөтөлбөр төдийгүй Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр. Би ажлын хэсэгт орж ажилласан. 10 залуу байсан. Бид ирээдүйгээ 20 жилээр харсан. Бид ирээдүйгээ хийсэн, бас мөрөөдсөн. Бид ирээдүйгээ сайн, сайхан байгаасай гэж хүсэж байна. Би одоо 40 хүрч байна. 60 хүрэхдээ сэтгэл амгалан, тайван, ач гучаа дагуулаад амар амгалан, сэтгэл ханамжтай амьдрах бололцоог бүрдүүлэх хүслээ хөтөлбөр болгосон. Бас улс төрийн бичиг, баримт болгосон. Түүнчлэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн суурь болгож чадсан.

- Та өнгөрсөн дөрвөн жилд юу хийж бүтээсэн юм бэ гэдгийг алтайчууд асууна даа?

-Дөрвөн жилийн өмнө Говь-Алтай аймаг харанхуй байсан. Одоо гэрэл, гэгээтэй байна. Өнөөдөр Алтай хот, нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдчихлоо. Говь-Алтай аймгийн нийгэм эдийн засгийн бүх салбарт УИХ-ын гишүүн Д.Дашдорж бид хоёр хүрч ажиллаж чадсан. Бид хоёр бие биенийгээ дэмжиж, нэгийгээ нөхөж, хамтарч гар, гараасаа барилцаж, нэг санаа бодолтой ажиллаж чадсан. Бид хоёр алтайн ард түмэндээ очиход нүүр бардам байгаа. Эргээд уулзах нүүртэй байна. Бид хэлсэндээ хүрсэн. Харамсалтай нь өнөөдрийн сонгуулийн хуулиар нэг нь очно. Д.Дашдорж очсон нөхцөлд би түүний сонгуулийн менежер нь болоод хамт, хөтлөлцөөд явна. Намайг хэрвээ очвол Д.Дашдорж маань намайг дэмжээд ажиллана. Бид хоёр үүнийг тохирсон. Энэ цэвэр хувь хүний асуудал биш. Бид том эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.