2012.05.24
Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшихийг зөвшөөрлөө
Өнөөдөр СБД-ийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны УИХ-д нэр дэвших эрхтэй гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг.
Түүнчлэн СЕХ-ны дарга Н.Лувсанжав “МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогоор ямар нэгэн ял шийтгэлгүй байгаа тул түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзах зүйлгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Иймээс МАХН-ынхан Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших баримтыг бүрдүүлж СЕХ-нд хүргүүлэх гэж байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.