2012.05.21

Н.Энхбаярыг шүүх хурал 24-нд болно

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 24-ний пүрэв гарагт болохоор товлогдлоо.

Авилгын хэрэгт холбогдоод буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор тавдугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн. Улмаар Дээд шүүхээс Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэн харьяалал тогтоосон билээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурлын товыг албан ёсоор гаргаж, энэ сарын 24-нд шүүх болжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.