2012.05.16

Монгол Улсын экс Ерөнхийлөгчийг батлан даалтаар суллажээ

"ВВС"-гийн мэдээлснээр Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бат­лан даалтаар суллалаа. Өн­гөр­сөн дөрөвдүгээр сарын 13-нд түүнийг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан юм. Торны цаа­на байхдаа Н.Энхбаяр арван хоног өлсгөлөн зарлажээ. Харин сул­лагдсаныхаа дараа өлсгөлөн­гөө зогсоосон юм. Төрөл төрөгс­дийнх нь ярьснаар хо­ригдож байх үедээ Н.Энхбаярын бие муудсан гэжээ. Одоо тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  


Монголын эрх  баригчид Н.Энх­баярыг Ерөнхийлөгч байх­даа хууль бусаар улсын мөнгө шам­шигдуулсан гэж үзэж байгаа. Харин экс Ерөнхийлөгчийг дэм­жигчид түүнийг хорьсон нь ирэх зурга­дугаар сард болох парла­ментын сонгуульд Н.Энхбаярын тэргүүлэх Монгол Ардын хувьс­галт на­мынх­ныг орол­цуулахгүй гэсэн үг гэж онцолж байв.  

Авлигатай тэмцэх газрын тө­лөө­лөгч мэдүүлэг авахаар дуу­дахад Н.Энхбаяр  ирээгүй. Тиймээс ийм арга хэмжээ авсан  гэх тайлбар өгсөн юм. Н.Энхбаяр нь 2009 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд одоо­гийн Ерөн­хийлөгч Ц.Эл­бэг­доржтой өрсөлдөж ялаг­дал хүлээжээ.
н
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.