Г.Шийлэгдамба: МАХН-аас болж эрх ашиг нь хөндөгддөг тийм хүмүүсийн л ажил
Намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг явдлын талаар тодруулсан юм.
-Өөрийг нь иргэншлээ солих тухай мэдээлснийг сонсоод танай намын дарга Н.Энхбаяр хэрхэн хүлээж авсан бол. Та хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?
Сүүлийн 10 гаруй хоногт өдөр бүр л намын даргатай холбогдож, ярилцах ажлын шаардлага надад гарч байгаа. Тэр утгаараа байнга холбогддог гэсэн үг. Өнөөдрийн хувьд хэвлэлээр түгээсэн мэдээллийн талаар ярилцсан. Энхбаяр дарга үүнийг олж мэдээд гайхаж цочирдсон, тодорхой хэмжээнд бухимдаж хүлээж авсан. Байхгүй зүйлийг байсан болголоо.
Бүр Монгол Улсын иргэн байх эрхэнд нь хүртэл бүдүүлгээр халдлаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас улс төрийн бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтэрч буйг харууллаа. Тэр ч бүү хэл бүгд найрамдах улсын иргэний харьяаллын асуудлыг бузар, бусармаг үйлдэлдээ хамаатуулан ашигласан нь туйлын харамсалтай юм. Мэдээж Энхбаяр даргыг ирэхээс болгоомжилдог, эрүүл мэндийн байдал бүр муудаасай гэж хүсдэг хүн байдаггүй гэж бид боддог.
Гэхдээ ийм зүйл гарч байгаа нь улс төрийн зорилгоор ямар ч хүнийг ямар ч байдлаар гутаан доромжилдог тийм харанхуй, дорой нөхцөл байдалд хүрчээ гэдэг дүгнэлтийг нотолж байна гэж ойлгож байгаа. Дахин хэлэхэд Энхбаяр дарга аль нэг улс оронд иргэншлээ солих, улс төрийн орогнол хүсэх зэрэг асуудал байхгүй шүү. Энэ бүхэн ээлжит гүтгэлэг гэдгийг онцолъё. Бид намынхаа зүгээс хууль хяналтын байгууллагад хандаад, зохих шугамаар нь энэ асуудлыг илүү тодорхой болгож, олон нийтэд мэдээлж ажиллана.
-Та бүхэн энэ мэдээллийг хэзээ мэдсэн бэ. Иргэд, олон нийт өнөөдөр л Солонгосын хэвлэлд гарсныг голлон ярьж байна.
Бидний ойлгосноор есдүгээр сарын эхээр яг ийм агуулгатай мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, зарим нэг сонин, мэдээллийн сайтуудаар Энхбаяр даргыг улс төрийн орогнол хүсэх нь гэж мэдээлсэн. Тэр үед нь бид ийм зүйл огт байхгүй тухай, иргэншил солих тухай асуудал үүсэхгүй гэдгийг тайлбарлаж хэлж байлаа.
МАХН-ын улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанаас болж улс төр, бизнесийн эрх ашиг нь хөндөгддөг тийм бүлэг байдаг.
Харин ч энэ хэлмэгдүүлэлтийг зогсоож, цагаатгахын төлөө идэвхтэй ажиллана гэж байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр Солонгосын хэвлэлээр гарсан мэдээллийн эх үүсвэрийг Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд гэж тайлбарласан. Тэгэхээр энэ хооронд холбоо байна гэсэн үг юм. Эхний шатанд Монголд гаргасан мэдээлэл.
Дараа нь түүнийг дамжуулах байдлаар Солонгост түгээсэн. Ингээд үзэхээр энэ бүхний цаана улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн маш нарийн зохион байгуулалттай бүлэг этгээдийн ажил.
-Хардах эрх бүгдэд бий шүү дээ. Нэгэнт зохион байгуулалттай ажиллагаанд эзэн гэж бий.
Хардахаас гадна ерөнхийдөө улс төрийн байнгын үйл ажиллагаан дунд байдаг хүмүүсийн хувьд тодорхой таамаг, ойлголт төрж л байгаа. Гэхдээ түүнийгээ батлах, нотлох шаардлагатай. Энхбаяр даргад, МАХН-д дургүйцдэг ганц, хоёр хүний хийсэн хийсэн ажил гэж бодохгүй байгаа.
Хэн ч байсан удахгүй ил болно шүү дээ. МАХН-ын улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанаас болж улс төр, бизнесийн эрх ашиг нь хөндөгддөг тийм бүлэг байдаг. Ер нь, Энхбаяр даргыг улс төрийн тавцанд дахиж гаргаж ирэхийн эсрэг зогсдог хүмүүсийн л ажил шүү дээ