2012.05.16

МАХН-ын өлсгөлөн зарласан гишүүн телевизээс 130 сая төгрөг нэхэмжиллээ

Н.Энхбаярыг хоригдож байхад суллахыг шаардаж 15 иргэн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зар­лаж байсан билээ. Тэд энэ сарын 8-наас эхэлж өлсгөлөн зарлаад хоёрынх нь бие муу­даж эмнэлэгт хүргэгдсэн. Үлд­сэн иргэд нь Н.Энхбаярыг батлан даалтад гартал тэмц­сэн билээ. 


Өлсгөлөн зарлагчид NBS  телевизээс 130 сая төгрөг нэхэмжлэхээ мэдэгдсэн. Энэ талаар NBS телевизээс тод­руу­­лахад "Өнгөрсөн пүрэв гаригийн мэдээллийн хөтөл­бөрөөр гарсан мэдээнээс болоод мөнгө нэхэхдээ ту­лаад байгаа юм. Хэдэн жи­лийн өмнө өлсгөлөн зарла­хад ханш нь нэг сая төгрөг байжээ. Одоо өлсгөлөн зар­лахад ханш нь өсөөд 10 сая төгрөг болжээ гэсэн утгатай мэдээлэл гаргасан. Түүнээс МАХН-ын гишүүд арван сая төгрөгөөр өлсгөлөн зарлаж байна гэж огт хэлээгүй. 1996-2000 оныг хүртэл өлсгөлөн зарлах ханш нь нэг сая төгрөг байсан. Одоо бол хуурай өлсгөлөн зарлах ханш нь 10 сая төгрөг болжээ. Ингэж амь насаараа дэнчин тавих зөв үү, буруу юу гэсэн утгатай мэдээлэл гарснаас тэднийг арван сая төгрөг авч өлс­гөлөн зарлажээ гэсэн мэдээ­лэл гараагүй. Гэтэл тэд нэг хүний 10 сая төгрөг гээд нийт­дээ 130 сая төгрөг нэхэмжилж байгаа бололтой юм. Шүүхэд өгч байгаа гэсэн. Одоогоор цаг­даагаас биднийг дуудаа­гүй байна" гэсэн юм.

Харин МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ талаар "Биднийг өлсгөлөн зарласан­тай холбоотойгоор "Биеэ үнэл­сэн. Өлсгөлөн зарлаж биеэ үнэлэх нь 4-10 сая төг­рөгийн ханштай байдаг. Энэ ханшаар биеэ үнэлж, захиал­гатай өлсгөлөн зарлаж байна гэсэн мэдээлэл цацсан. Мөн өчигдөр орой "Энэ хүмүүс биеэ үнэлж өлсгөлөн зарла­сан байна. Цаанаас нь өөр хүн "Мөнгө гаргаж өгье. Яваад эмчилгээнд орчихоод ир" гэж ярьсан гэх мэтээр зохиомол мэдээлэл телевизээрээ гар­гаад байна. Бид хүний за­хиалгаар тэмцэл хийх хүмүүс биш. Нэр хүндэд халдаж, гутаан доромжилж болохгүй. Ерөөсөө л сүүлийн үед янз бүрийн хүмүүс өлсдөг болж. Хуурай, нойтноосоо шалт­гаалж ханш нь өөр байдаг гэх мэтээр мэдээлсэнд гомдолтой байна. Үзэл бодлынхоо тө­лөө тэмцээд бид өнөөдөр эмнэлэгт хэвтэж байна. Хэн ч бидэнд мөнгө өгөөгүй. Ядаж "Та нар хэдэн төгрөгөөр биеэ үнэлж байгаа юм бэ" гээд асуучихсан бол гомдохгүй байсан. Гэтэл биднээс юу ч асуугаагүй байж дүрсийг маань гаргаад худал мэдээ цацсан учраас 130 сая төгрөг нэхэмжилж байгаа юм " гэлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.