2012.05.23

Бичлэгтэй хуурцгийг ард түмэнд ил болгохыг шаардав

ШШГЕГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын салаавч гаргаж буй бичлэгийг олон нийтэд цацсан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ихээхэн шуугиан тарьсан билээ.

Харин «Уг бичлэгт зөвхөн Н.Энхбаяртай холбоотой дүрсүүд гарч бай­на. Чухам юунаас болж Н.Энхбаяр гэдэг хүн ийм байдалд оров гэдгийг нь тогтоогоогүй байж буруу мэдээлэл ард түмэнд цацсан нь харамсалтай байна. Иймээс бүтэн бичлэгээ ард түмэнд орон даяар цацахыг ШШГЕГ-аас шаардах болно» хэмээн МАХН-аас мэдэгдсэн юм.

«Хамгийн гол нь хүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа мөн олон хоног өлсгөлөн зарласны улмаас сэтгэл санааны хувьд тогтворгүй, хүнийг тайван байлгадаг микро элементүүдийн дутагдалд орчихсон байсан хүнийг элдвээр доромжилж, хүч мөхөстсөн үедээ эсэргүүцлээ үзүүлж буй тэр хэсгийг нь олон нийтэд цацаж, эрх баригчдын захиалгаар нэр төрийг нь сэвтүүлэх ажиллагааг явуулж байна» хэмээн тэд үзэж байгаа ажээ.
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.