2012.05.25
С.Баяр сонгуульд өрсөлдсөнгүй
УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу МАН, АН, МАХН, ИЗНН зэрэг улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусав. МАН, АН-ынхан урьд шөнө нэр дэвшигчдээ эцэслэн тодруулсан байна.
МАН-ын нэр дэвшигчдийн дотор Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр байсангүй. Түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн мэдээлэл тархаж байсан нь ийнхүү батлагдлаа. С.Баярыг УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй шалтгааныг ажиглагчид олон янзаар тайлбарлаж буй юм.
Биеийн байдал нь тааруу, эмчилгээ хийлгэж буй тул УИХ-д өрсөлдөх боломжгүй болсон гэх таамаг буй ч ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр намаас нь энэ удаагүй сонгуульд нэрийг дэвшүүлээгүй, үлдээсэн гэх таамаг байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.