Сонгуулийн сурталчилгааны тарифыг тогтоов
2012.05.28

Сонгуулийн сурталчилгааны тарифыг тогтоов

Харилцаа холбооны зохицуулах хорооны тавдугаар сарын 25–ны өдрийн ээлжит хуралдаанаар Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнэ тарифийн дээд хязгаарыг баталсан байна.Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 56/38 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийтийн радио телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын 2.21 дэх заалтыг үндэслэн тус газраас дээрх тарифыг тогтоожээ.


Үүнд Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам, шторк 1 секунд нь 10 мянган төгрөг, захиалгат, төлбөрт нэвтрүүлэг 1 минут нь 500 мянган төгрөг хүртэл байна.

Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам 1 секунд нь 150 төгрөг, захиалгат нэвтрүүлэг 1 минут нь 12 мянган төгрөгийн дээд хязгаартай байх тарифыг баримтлах юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.