2012.05.26

Тадич 70 мянган саналаар өрсөлдөгчөөсөө хоцорчээ

Сербийн сонгуулийн дүнгээс харвал улстөрч Томислав Николич энэ сарын 20-нд болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд 1.552 сая хүний санал буюу нийт сонгогчдын 49.54 хувийн санал авчээ. Харин түүний гол өрсөлдөгч Борис Тадич 1.482 мянган сонгогчийн санал авсан бөгөөд энэ нь Николичоос 70 мянган саналаар цөөн байгаа аж. Өөрөөр хэлбэл экс Ерөнхийлөгчийнхөө төлөө Сербичүүдийн 47.31 хувь нь санал өгсөн гэсэн үг. Сонгуулийн эрхтэй 6.752 сая сонгогчийн тэн хагас хүрэхгүй хувь нь саналаа өгчээ. Харин энэ сарын зургаанд болсон анхан шатны сонгуульд 57.77 хувь нь саналаа өгч байсныг бодвол энэ удаагийн сонгуульд сонгогчдын улс төрийн идэвхи тун хангалтгүй байжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.