Баянгол дүүрэгт хамгийн их ажил хийж байгаа хүн бол С.Эрдэнэ, Одонтуяа хоёр
2012.05.29

Баянгол дүүрэгт хамгийн их ажил хийж байгаа хүн бол С.Эрдэнэ, Одонтуяа хоёр

УИХ болон НИТХ-ын сонгууль энэ жил нэг өдөр болно. Одоогоор энэ хоёр сонгуульд нэр дэвшигчид тодроод байгаа, Тэгвэл намын нэрсийн жагсаалтаар болон тойрогт нэр дэвшигчидийг иргэд хэрхэн хүлээж авч байгаа болон тэдний талаарх сэтгэгдлийг сонслоо. Энэ удаад нийслэлийн Баянголдүүргийн иргэд тус дүүрэгт УИХ болон НИТХ-ын сонгуульд нэрдэвшиж байгаа эрхмүүдийн талаар ямар бодолтой байгааг ньсонслоо.


Мөнгө улаан нүд
цагаан гэдэгзүйр үг биеллээ олсон сонгууль болох нь

10 дугаар хорооны иргэн Ш.Дагвасамбуу:

-Дээр үед сонгууль их сайхан болдог байлаа. Одоо бол мөнгө улаан нүд цагаан гэдэг зүйр үг биеллээ олсон сонгууль болох гэж байна. Цаг сайхан байхад би 550 төгрөгийн цалин авдаг байсан. Цалингаараа найман хүүхдээ тэжээгээд болдог л байлаа. Гэтэл одоо би хамгийн бага тэтгэврийг авч байна. Тэгэхээр цалин, тэтгэврийн доод хэмжээг дээшлүүлнэ гэж ярьж байгаа ч дорвитой нэмсэн юм алга. УИХ-д гарах болохоор нэг л сайхан юм яриад байдаг. Хийсэн зүйл бага л байна. Дээр үед сонгууль өгөх газар хэдэн км-ын цаана байсан ч бид морио унаад зөвхөн сонгууль өгөх гэж тэмүүлдэг байлаа. Одоо ч цаг өөр болж. Энэ жил манай дүүргээс С.Эрдэнэ гишүүн нэр дэвшиж байгаа сурагтай., Миний хувьд түүнийг л дэмжинэ. Гишүүн УИХ-д гараад гайгүй юм хийгээд байдаг юм. Түүний хувьд тойрогтоо ч сайн ажилладаг хүн. Үүнээс гадна төрд эмэгтэй хүний хатан ухаан хэрэгтэй гэдэг үүднээс С.Одонтуяаг дэмжих бодолтой байна.

С.Эрдэнэ, С.Одонтуяа нарыгдэмжинэ

22 дугаар хорооны иргэн Х.Лхам:

-Манай дүүрэгт АН-аас С.Эрдэнэ, С.Одонтуяа, МАН-аас Ц.Мөнх-Оргил, Л.Амгалан нар нэр дэвшиж байгаа юм билээ. Эдгээр нэр4 дэвшигчдээс арай хашир, туршлагатай нь С.Эрдэнэ гишүүн. С.Одонтуяагийн хувьд өмнө нь манай дүүрэгт нэр дэвшиж байсан. Эдгээр хүнийг дэмжих болно. МАН-аас нэр дэвшиж байгаа Л.Амгаланг эмэгтэй хүнийх нь хувьд дэмжиж болох л юм. Гэхдээ манай гэр бүлийнхэн АН-ын хүмүүс. Тийм учраас энэ сонголтдоо үнэнч байна гэж бодож байна. Дээрх хүмүүс гарвал энэ дүүрэгт гайгүй ажил хийх байх. Ядаж л С.Эрдэнэ гишүүн тойрогтоо байнга ирдэг. Үүнийг хүн бүхэн л мэдэх байх.

Эмэгтэйчүүдээ илүү дэмжинэ

22 дугаар хорооны иргэнП.Доржпалам:

-Манай тойрогт хоёр эмэгтэй нэр дэвшиж байгаа юм билээ. Миний хувьд нам бус. Тийм болохоор нам гэхээсээ илүү хувь хүнийг л илүү дэмжих болно. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд дэмжинэ. Яагаад гэхээр одоо эмэгтэй хүн л өрх, гэрээ авч явж байна. Үүнийг хүн бүхэн л мэдэж байгаа. Үүнтэй маргаад байх хүн үгүй байх. Жишээ нь, замаар 10 машин явлаа гэхэд бараг ес нь эмэгтэй жолоочтой байгаа шүү дээ. Ингээд бодохоор эмэгтэй хүн төрд гарвал хэрэгтэй.

Сонгууль өгөхгүй байсан ч болно

22 дугаар хорооны иргэн Н.Баттулга:

-Миний хувьд өглөө ажилдаа гараад орой гэртээ ирдэг. Мэдээлэл маш муу л байна. Миний сонссоноор төр барьж байгаа хоёр намаас дөрвөн хүн нэр дэвшсэн сураг байсан. Тийм болохоор сонгууль өгөхдөө шийдвэрээ гаргах болно. УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг түлхүү оруулах журам гарсан. Үүнийг маш зүйтэй гэж бодож байна. Одоо төр барьж байгаа эрхмүүд хийж бүтээсэн ажил бага. Харин идэж уух нь л дуулдах юм байна. Тэгээд бодохоор эмэгтэй хүнийг л дэмжсэн нь хамгийн зүйтэй гэж бодох юм. Гэхдээ тухайн үед л шийдвэрээ гаргах болно. Бүр сонгууль өгөхгүй байх шийдвэр ч гаргаж болно шүү дээ. Энэ бол хувь хүний шийдвэр.

Хэн төрийн эрхэнд гарах нь нададхамаа алга

15 дугаар хорооны иргэн Б.Лхамсүрэн:

-Надад аль нь ч адилхан. АН, МАН гээд ялгаад байх зүйл алга. Иргэний үүргээ биелүүлээд л явж байвал болно гэж бодож байна. Хөгшин настай биднийг төрөөс тусгайлан дэмжих хөтөлбөр энэ тэр гээд яриад байдаг ч биеллээ олж байгаа зүйл алга. Худлаа сонгууль дөхөөд ирэхээр сая төгрөг ч гэнэ үү нэг юм яриад л тараагаад байх юм. Сонгуулиар мөнгө тараахгүй гэж яриад байх юм. Гэтэл энэ сая төгрөг гэдэг миний бодлоор сонгуулийн л сурталчилгаа. Худлаа наанаа нэг юм ярьж байгаа ч цаанаа бүгд худлаа ярьж байгаа болохоор хэн төрийн эрхэнд гарах нь надад хамаа алга.

Ард түмэндээхэрэгтэйхүнийглдэмжинэ

23 дугаар хорооны иргэн Д.Алтанцэцэг:

-Аль ажил хийж чадах, ард түмэндээ хэрэгтэй хүнийг л дэмжинэ. Түүнээс сонгууль болохоор баахан бүтэх, бүтэхгүй амлалт өгөөд, тэр нь ажил болохгүй хүнийг дэмжээд хэрэг алга. Манай гэр бүл энэ дүүрэгт шилжиж ирээд удаагүй байна. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нэрийг харахад АН-аас С.Одонтуяа, С.Эрдэнэ нар нэр дэвшиж байгаа гэж байсан. Тийм болохоор эдгээр хүнийг дэмжих болно. Бусад нь хэн ч байсан хамаа алга. Миний дэмжиж явдаг улстөрчид. Хийсэн зүйл нь олны нүдэнд ил харагддаг гэдгийг энэ дүүргийнхэн ярьдаг юм билээ. НИТХ-ын сонгууль бар болно. Гэтэл ямар хүн манай дүүрэгт нэр дэвшээд байгаа/мэдэх юм алга.

АН-аас нэр дэвшиж байгаа С.Эрдэнийг дэмжинэ

23 дугаар хорооны иргэн Н.Нацагдорж:

-Миний хувьд АН-аас нэр дэвшиж байгаа С.Эрдэнийг дэмжинэ. Яагаад гэхээр гишүүн маань тэтгэврийн зөрүүг арилгах томоохон хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнээс гадна ард түмний сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр маш сайн анхааран ажилдаг гэж хэлж болно. Түүнийг нам гэдгээс нь гадна хувь хүнийг нь дэмждэг. Үүнээс гадна МАХН-аас хүн байвал дэмжинэ. Энэ намын нэрийг сайн үргэлжлүүлэн авч яваа гэдгээр нь илүү дэмжих болно. Бусад намын ямар хүн байсан ч гэсэн дэмжихгүй.

НИТХ-д ямар хүн нэр дэвшиж байгааг мэдэхгүй

11 дүгээр хорооны иргэн Б.Бямбадорж:

-Миний хувьд МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг илүү дэмжинэ. Энэ нам маань улс төрийн ууган хүчин. Маш сайн боловсон хүчинтэй, сайн нам гэж бодож явдаг. Тийм болохоор энэ намаас нэр дэвшиж байгаа хоёр хүнийг илүү дэмжих болно. Харин НИТХ-д ямар хун нэр дэвшиж байгааг мэдэх юм алга. Тэгж байгаад нэг танихгүй хүн гараад ирдэг. Түүгээрээ гараад ирэх байлгүй дээ.

С.Одонтуяаг дэмжинэ

12 дугаар хорооны иргэн Ш.Шинэхүү:

-Би С.Одонтуяаг дэмжинэ. Өнгөрсөн сонгуулиар энэ тойрогт дэвшээд гарч ирээгүй. Харин энэ удаад түүнийг гарч ирнэ гэж бодож байна. Яагаад энэ хүнийг дэмжээд байна вэ гэхээр хийсэн ажил нь бүх хүний нүдэн дээр ил. С.Одонтуяа нийслэлийн Газрын албатай хамтраад хууль бус газар олгох ажлыг маш цэгцтэй болгосон. Энэ нь бидний нарлах талбай, хүүхдүүдийн маань тоглох газрыг л хамгаалж байгаа гэсэн үг. Түүний хувьд төр түшилцээд явах чадалтай эмэгтэй. Төрд эмэгтэй хүний оролцоо дутмаг байна. тэдний хувьд олон талын мэдлэгтэй, уяан хатан, үнэн ч, хийсэн ажилдаа тууштай байдаг. Дээр үед айл гэрийн ноён нуруу эрэгтэй хүн гэдэг байсан. Одоо ноён нуруу алдагдаад байгаа нь харагдаж байна. Гэтэл одоо айл гэрийн ноён нурууг эмэгтэйчүүд авч явж байна. Тийм болохоор эмэгтэй хүнийг түлхүү дэмжиж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.