Мянгаас шилэгдсэн хоёр
2012.06.07

Мянгаас шилэгдсэн хоёр

-Монгол Ардын Намаас Төв аймагт нэр дэвшигч Су.Батболд, М.Энхболд нар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ-

УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог, Төв аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сундуйн Батболд, Миеэгомбын Энхболд нар өчигдөр өглөө тойргийн хороондоо бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа. Мөн сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор эхлүүлэв. Нэр дэвшигчид Ардын намыг үүсгэн  байгуулсан анхны  долоогийн нэг, Ардын засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж  хүндэтгэл үзүүлсэн  нь улстөрийн ууган хүчин түүхээ хүндэтгэн дээдэлдгийн илэрхийлэл болов. Нэр дэвшигч УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, шадар сайд  М.Энхболд нарын   сонгуулийн сурталчилгааны нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан,  Д.Дондог, гавьяат тамирчин А.Сүхбат, яруу найрагч Ш.Дулмаа зэрэг олон алдар цуутан ирсэн байв.

Төв аймгийн Засаг дарга, аймгийн намын хорооны дарга Энхбат сонгуулийн сурталчилгааг нээж өнгөрсөн дөрвөн жилд Төв аймаг ихээхэн хэмжээний хөрөнгө эд оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэнийг онцолж, нэр дэвшигчдийг бүтээснээсээ илүү ихийг бүтээх боломжтой хүмүүс гэлээ. Харин Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Догсомын д Бодоо агсаны төрсөн нутгийнханд хувиасаа болон  намын даргынхаа нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, намын гишүүдийнхээ санал болгосон. 1000 орчим хүнээс шилдэг хоёрыг нэр дэвшүүлснийг дуулгалаа. Шадар сайд М.Энхболдыг танихгүй хүн гэж байхгүй. Энэ хүн Бодоо агсаны дараа Төв аймгаас төрсөн хоёр дахь Ерөнхий сайд, Ардын намын дарга байсан, Нийслэлийн Засаг даргаар олон жил ажилласан улстөрийн, аж ахуйн ажлын арвин баялаг туршлагатай хүн. Сундуйн Батболд маань гэхэд л УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан манай намын төлөвшсөн улстөрчдийн нэг. Энэ аймгаасаа ажил амьдралын гараагаа эхэлж, ИТХ-ын даргаар ажиллаж байсныг Төв аймгийнхан мэднэ. Энэ хоёр нэр дэвшигч маань аймаг орон нутгийнхаа ард иргэдийн итгэлийг алдаж байгаагүй хэмээн хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.