2012.06.06
С.Эрдэнэ: Олигархижсан, шударга бус тогтолцоог таслан зогсоох уу эсвэл дахин сунгах уу гэсэн нэн хариуцлагатай сонголт болно
БГД-ийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигчийнхээ мадаатыг гардаж авсантай холбогдуулж дараах тодруулга авснаа нийтлэв.
-Нэр дэвшигчийнхээ мандаатыг гардаж авсан танд баяр хүргэе.
-За баярлалаа.-Энэ удаагийн сонгуулийн улс төрийн ач холбогдлыг та хэрхэн төсөөлж байна?
- Урьд өмнөх сонгуулиас нэлээд ялгаатай. Яагаад гэхээр сонгууль маань энэ удаад шинэчилсэн хуулийн дагуу явагдана. УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хамтдаа явагдана. Өмнөх сонгуулиудтай жишиж үзэхийн аргагүй тийм онцлог сонгууль болох байх гэсэн төсөөлөлтэй байна. Энэ сонгууль улс орны хувь заяаг шийдвэрлэх, монгол орон цаашид орших уу эс орших уу, хөгжих үү эс хөгжих үү гэдгийг шийдвэрлэх хэмжээнд очсон улс төрийн нэн хариуцлагатай сонгууль болно гэж ойлгож байна.-Улс төрийн хүчний дахин хуваарилалт болно гэж улс төрчид үзэж байна Таны бодол?
-Монгол орны баялгийг жинхэнэ эздэд нь олон түмэн ардад нь хүргэж шударга хуваарилалт хийх тийм сонголт хийгдэх гэж байна. Энэ өнцгөөс нь харж ухаарвал нэг ёсондоо одоогийн эрх баригчдын эрх барих хугацааг дахин сунгах уу, эсвэл энэ олигархижсан,хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсоож, шинээр шинэ түшээд, шинэ эрх баригчдыг сонгож, улс орныхоо хувь заяаг тэдэнд атгуулах уу гэдэг ийм л сонголт болно. Энэ сонголтын үр дүн нь мэдээж манай ард түмний маань зөв сонголтоос шууд шалтгаална.Товчхон дүгнэж хэлэхэд ийм л байна.-Өнөөдөр нийгэмд хүлээлт бий болчихжээ. Аль нь илүү шударга ёсыг авч явах бол. Ямар улс төрийн хүчин нь нийгэмд үүсч буй болсон бэрхшээлийг багасгаж чадах бол гэсэн?
- Ардчилсан нам туулж өнгөрүүлсэн хорь гаруй жилийнхээ энэ богинохон түүхэн цаг хугацаанд нийгмийг бүхэлд нь өөрчилсөн, эдийн засгийн томоохон реформууд хийгдсэн.Үнэ чөлөөлсөн, малыг малчидад, орон сууцыг оршин суугчидад нь үнэ төлбөргүй хувьчилсан гэх эдийн засгийн зоригтой алхамуудыг хийсэн байдаг.Түүнтэй адилхан нийгэм юуг харж байна вэ гэхээр энэ Ардчилсан намыг улс төрийн орон зайд гаргаад үзвэл улс орны хөгжлийг аваад явах чадвартай юм уу өөрчлөлт шинэчлэлийг хийж, жинхэнэ ардчилсан монгол улсыг байгуулж бүтээх боломжтой болох юм болов уу гэсэн ийм хүлээлт нийгэмд бий болжээ гэдгийг харж байна.
-Сонгуульд Баянгол дүүрэгт улс төрийн нам хүчнүүд хүчтэй өрсөлддөг. Ямар сайндаа л “Үхлийн тойрог”, “Улс төрийн халуун цэг” гэсэн нэртэй улс төр өрнөдөг дүүрэг. Энэ удаагийнх бас тийм байна уу?
-Манай Баянгол дүүрэгт угаасаа улс төрийн их хүчтэй лидерүүд нь ирж өрсөлддөг. Ийм л тойрог. Урьд өмнө нь ч тийм л байсан. Энэ удаагийн сонгуулиар ч гэсэн бас дандаа л нэр хүндтэй улс төрчид энд нэр дэвшиж өрсөлдөх илэрхий хандлагатай байгаа. Тэгэхээр хэн сонгогдох нь гол биш сонголтын үр дүн ямар байх нь л чухал гэж би ойлгож байна.Өөрөөр хэлбэл тэр сонголтын үр дүнд ямар хүн сонгогдов. Тэр хүн нь тойрогтоо иргэддээ үнэхээр нээлттэй байж чадаж байна уу үгүй юу. Баянголчуудын төлөө ажиллаж чадаж байна уу үгүй гэдэг тэр нөхцөл байдлаас таны асуултын зөв хариуг олох байх гэж бодож байна даа.
- Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг сонирхов уу. Аль нь дээр санагдав?
-Судлаж байгаа. Ардчилсан нам дийлэнх олонх болдоггүй юм аа гэхэд хамгийн олон суудлыг Ардчилсан нам авах болов уу гэж тооцож байна. Тэгээд тодорхой улс төрийн намуудын авсан санал хувьтай нэгдэж , дараагийн төр барих засаглалыг бүрдүүлэх ажил явагдах байхаа гэж харж байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ямар нэг бэлэн мөнгө ч юм уу ямар нэгэн эд хөрөнгөтэй холбоотой амлалтын шинж чанартай заалт огт тусгагдаагүй.Товчхон томъёолж хэлэхэд: “Иргэн бүрдээ эдийн засаг, эрх зүйн тэгш боломжийг олгоё” гэсэн мөрийн хөтөлбөрийг манай нам дэвшүүлсэн.
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөр таны мөрийн хөтөлбөр болж явах уу?
-Тэгнэ.-Та 2008 оны сонгуульд ямар амлалттай оролцсон бэ?
-2008 онд үндсэндээ намынхаа мөрийн хөтөлбөрийг л барьж орсон. Иргэн бүрт эрднийн хувийг олгоё гэсэн уриатай л орж байсан.-Биелэгдсэн үү?
Тийм. Ардчилсан нам энэ парламентэд цөөнхи байсан. Тийм ээ мөрийн хөтөлбөрөө биелүүлэх үүрэггүй шүү дээ. Цөөнхи нам бол амлалтаа биелүүлэх нэгдүгээрт боломжгүй хоёрдугаарт тийм үүрэг хүлээдэггүй. Энэ бол альч улс орны парламенын жишиг шүү дээ. Харин олонхи болж сонгогчдын итгэлийг хүлээсэн нам амлалтаа биелүүлэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Ардчилсан нам үүрэг хүлээгээгүй цөөнхи болсон хэдий ч гол амлалтын нэг болсон иргэн бүрт “Эрдэнийн хувь “ хувьцааг олгоё гэдэг энэ амлалтаа биелүүлж чадсан. Энэ бол бидний маш том амжилт.-Сонгуулийнхаа сурталчилгаанд гарсан уу?
- Арай гараагүй байна. Үндсэндээ сонгуулийнхаа үйл ажиллагааг дөнгөж эхлэх шатандаа байна. Сонгуулийнхаа бэлтгэл ажлыг хангах, хүмүүсээ сургах, гарын авлагаар хангах, заавар зөвлөмж өгөх ажлаа л хийж байна. Нэг ёсондоо дотоод зохион байгуулалтынхаа ажлыг хийж байна даа.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.