2012.06.06

НИТХ-ын сонгуульд нам, эвслээс 345 хүн нэр дэвшинэ

НИТХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд Нийслэлийн сонгуулийн хороонд материалаа ирүүлж дуусчээ. 


Нийт найман нам, хоёр эвслээс 345 нэр дэвшигчийнхээ материалыг тус хороонд өгсөн аж. Нийслэлийн сонгуулийн хороо тэдгээр материалуудыг хянаж үзээд хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээгүй зарим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Улмаар нам, эвслүүд тухайн зөрчлөө арилгаад дахин бүртгүүлэх эсвэл өөр хүн нэр дэвшүүлэхээр 46 хүний материалыг дахин бүрдүүлж өгсөн ажээ.

НИТХ-ын сонгуульд есөн бие даагч нэрээ дэвшүүлснээс дөрөв нь хуулийн дагуу баримт бичгээ үнэн зөв бүрдүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхээ ч гардаж авчээ. НИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаа бол 201 хүний гарын үсэг цуглуулах ёстой. Нэр дэвших эрхээ хасуулсан таван хүн нэг хүнээр хоёр удаа гарын үсэг зуруулсан гэх мэт зөрчил гаргажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.