2012.06.04
Сонгуулийн штаб руу дайрчээ
КАИР./РОЙТЕРС/. Ням гарагт олон арван египет залуус Фаиүм гэдэг Каир хотын өмнөд дүүрэгт байрлах Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ахмед Шафикийн сонгуулийн штабын байр руу дайрлаа гэж улсын мэдлийн "Аль-Ахрам" сайтад мэдээлэв."Тэдгээр залуус штабын байранд байсан тавилга болон компьютерүүдийг эвдэн сүйтгэсэн" гэж уг цахим хуудсанд бичжээ. Энэ нь сүүлийн хэд хоногийн хугацаанд Шафикийн сонгуулийн төв штабын байранд халдсан хоёрдахь тохиолдол болж байна.
Шафик бол Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн үеийн сүүлчийн ерөнхий сайд юм. Тэрбээр Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарч чадсан нь түүнийг өмнөх дэглэмийн бэлгэ тэмдэг гэж үздэг өрсөлдөгчдийнх нь дургүйцлийг төрүүлсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.