2012.06.02

Санал хураалт 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ

Иргэд саналаа өгсний дараа санал тоолох автомат машинд хийх бөгөөд буруу тэмдэглэл хийсэн бол нэг удаа саналын хуудсаа сольж болно. Автомат машин тусгай түлхүүр, нууц үгээр нээгддэг юм байна. Санал авч эхлэхийн өмнө томилогдсон тусгай даамал түлхүүрээр нээж, хэсгийн хорооны нэг гишүүн нууц үгийг тайлах юм байна. Автомат машин илүү, эсвэл дутуу тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг бүртгэж авах ч хүчинтэйд тооцохгүй гэнэ. Санал хураалт 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 20:00 цагаас хойш саналын хуудсыг тоолж эхэлнэ. 


Автомат машин 10-20 минутын дотор саналын хуудсыг тоолж дүнг гаргаж хэвлэх хүчин чадалтай юм байна. Хэсгийн хороо ийн дүнгээ гаргасныхаа дараа СЕХ руу мэдээгээ цахим сүлжээгээр явуулах аж. Хөдөө орон нутгийн хэсгийн хороо хамгийн ойр байгаа утасны сүлжээтэй газар очиж модем ашиглан дүнгээ явуулна. Харин төв суурин газрын мэдээ тэр даруйдаа СЕХ-нд ирэх боломжтой аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.