Д.Дэмбэрэл: УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хууль тогтоолцох үүргээ 100 хувь биелүүлсэн
2012.06.06

Д.Дэмбэрэл: УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хууль тогтоолцох үүргээ 100 хувь биелүүлсэн

УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-НЫ ерөнхийлөгч Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нарын сонгуулийн сурталчилгааны нээлт энэ сарын дөрвөнд боллоо. Сонгуулийн сурталчил-гааны нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон Завхан аймгийн МАН-ын байгууллагын удирдлагууд оролцсон юм. Завхан аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Жамьянтив нэр дэвшигчид болон сонгогч түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр «МАН энэ удаагийн сонгуульд  «Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс» гэсэн уриатайгаар оролцож байна. Туулай жилийн сонгуульд нэр дэвшсэн Ардын намын хоёр нэр дэвшигч тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу хүмүүс билээ. Хоёр нэр дэвшигчийн хувьд нэр цэвэр, авлигаас ангид, буян хишгээ зөв дааж яваа хүмүүс.

МАН-аас УИХ-ын сонгуульд Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлэхдээ хэд хэдэн үзүүлэлтийг үндэс болгосон. Түүний хувьд өндөр боловсролтой хууль тогтоох ажилд мэргэшиж, баялаг туршлага хуримтлуулсан нэр цэвэр төрийн түшээ хүн. Тэрбээр чөлөөт хэвлэлд нээлттэй ардчилсан улстөрч төдийгүй эмэгтэйчүүдийн болон нийгмийн салбарын тэргүүлэх зүтгэлтэн, боловсролын салбарт өөрчлөлт авч ирсэн чадварлаг улстөрч. МАН-аас дэвшүүлж буй цогцлоон хөгжүүлэх зорилго бүхий хүн төвтэй нийгмийн бодлогын үр шимийг төр улсын үндэс болгож, өрх гэрийн амьдралд хүртээх боловсрол, туршлага, ур чадвар нь өв тэгш бүрдсэн, ард түмний амьдралыг хамгийн сайн мэдэх улстөрч эмэгтэйг УИХ-д дахин сонгохыг уриалж байна» гэсэн юм. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл «УИХ-ын гишүүдийн хамгийн том үүрэг нь хууль тогтоох үйл ажиллагаа байдаг.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүрэн эрхийнхээ хугацаанд энэ үүргээ 100 хувь биелүүлж ажилласан. Түүнийг улс-төрийн түвшинд ямар их өсч байгааг завханчууд анзаарч байгаа байх. Д.Оюунхорол гишүүн нийгмийн салбарын томоохон хууль тогтоол, тэр дундаа хүний төлөө гэ-сэн агуулгатай хуулиудыг батлууллаа. Түүний баталсан хуулиудын ачаар эмэгтэйчуүдийн одонгийн мөнгө нэмэгдэж, эхчүүдэд олгох тэтгэлгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. Их, дээд сургуулийн оюутнууд сар бүр 70 мянган төгрөг авч байна. Мөн ахмадуудын тэтгэвэр хоёр дахин нэмэгдэж, тэдний тэтгэврийн зөрүү арилсныг үзвэл ард түмний амьдралд нэн шаардлагатай бодлогын баримт бичгүүдийг чуулганаар батлуулсан нь тодорхой байна. Түүний батлуулсан хуулиуд та бүхний амьдралд нөлөөлж байгаа бол Завханы ард түмэн энэ эмэгтэйгээ дэмжих хэрэгтэй» гэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим зүйл заалтаас сонгогчдодоо танилцуулсан юм. Тэрбээр «МАН орлого багатай өрх ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорилтот халамжийн тусламжид хамруулж, халамжийг хавтгайруулахгүй барьж байгаа. 40 мянгаас доошгүй айл өрхөд хувийн аж ахуй эрхлэх хоршоо нөхөрлөл байгуулж, таваас доошгүй сая төгрөгийн зээл олгох зорилтыг тавьж байна.

«Хүний хөгжил сан»-гаас сар бүр олгох 21 мянган төгрөгийг 18 нас хүртэлх хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байгаа иргэддээ үргэлжлүүлэн олгоно. Гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн урамшууллыг олгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжихэд төрөөс халамж үзүүлнэ. Олон улсын стандартад нийцсэн ахмадын асрамж сувиллын газар байгуулна. Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон авто замын сүлжээ бий болгоно. Энэ мэтчилэн нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгалаа. Өнгөрсөн жил батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулиар ажилгүй орлогогүй байсан  малчдыг  нийгмийн даатгалд хамруулж тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргасныг иргэд  сонгогчдодоо мэдээлж, Завхан нутгийн сонгогч түмэн, Богд Очирваань хайрхан  минь намайг ивээлдээ багтааж, өмнөх сонгуулиар төрд илгээсэн итгэл найдварыг би биелүүлсэн гэж үзэж байгаа. Ард түмнийхээ итгэлийг дааж   УИХ-ын гишүүний эрхэм үүргийг дахин биелүүлэх бололцоо олговол та бүхэнтэйгээ хамтран төрөө түшилцэхэд бэлэн гэв. Энэ үеэр МАН-ын дэргэдэх намын зүтгэлтнүүд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хандаж үг хэллээ.

МАН-ын ахмад зүтгэлтэн Б.Дашдондов:

Хийсэн ажилтай,хэлсэндээ хүрдэг эрхэмгишүүнийг ард түмэндэмжээсэй

Манай намаас нэр дэвш-сэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тухайд хийсэн ажил санаачилсан хуулиудыг нь яривал багагүй хугацаа шаардагдана. Завхан аймагт байтугай улс даяар нэр алдар нь түгсэн эрхэм гишүүндээ Завхан аймгийн ард түмэн саналаа өгөхийг уриалж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ямар хүн яах гэж сонгогдох гээд байгаа юм бол оо гэж айх, гайхах хэрэггүй. Түүнийг парламентад илгээснээр монгол түмэн бид алдахгүй. Хийсэн ажилтай, хэлсэндээ чармайж хүрдэг төрийн түшээгээ нутгийн ард түмэн минь дэмжээсэй гэж уриалж байна.

МАН-ын Бага хурлынгишүүн, Идэр сумын Засагдарга Г.Цэцэгээ:

Төрөлх нутгийнхаа эмэгтэйчүүдийн төлөө үргэлж санаа тавьдаг НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхоролыг   МАН   ма най аймагт дахин нэр дэвшүүлсэн нь оновчтой сонголт болжээ гэж үзэж байгаа. Д.Оюунхорол гишүүнийг хүнийх нь хувьд, төрийн түшээгийнх нь хувьд хэн бэ гэдгийг сонгогч та бүхэнд тайлбарлах хэрэггүй байх гэж бодож байна. Энэ эмэгтэй 2000 оноос хойш завханчуудтай ойр дотно ажиллаж, гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлд өөрийн гэх хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна» Д.Оюунхорол  гишүүн эмэгтэйчүүд, нийгмийн асуудал, боловсролын салбарын асуудлыг хамгийн сайн мэдэрдэг төдийгүй энэ салбарын хуулиудыг санаачилж, батлуулсанд нь Завханы эмэгтэйчүүд үргэлж талархдаг. Д.Оюун-хорол гишүүн манай аймагт олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга бариулсан. Түүний хийсэн ажлуудыг тоочоод барахгүй. Монголынхоо эмэгтэйчүүд тэр дундаа Завханы эмэгтэйчүүдийн төлөө үргэлж санаа тавьж байдаг эрхмийг төрөлх нутгийн минь эмэгтэйчүүд дэмжихийг хүс ч байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.