Мит Ромни дөрвөн ч мужид ялалт байгуулав
2012.06.06

Мит Ромни дөрвөн ч мужид ялалт байгуулав

Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромни өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулиар Нью-Жерси, Баруун Дакот, Нью-Мексико, Монтана гэсэн дөрвөн мужид ялалт байгуулаад буй юм байна. Ромнийн энэхүү амжилт араасаа нэг ч шүүмжлэл дагуулаагүй ажээ. Өнгөрөгч долоо хоногт тэрээр Техас мужид ялалтаа зарлан тунхагласан. 


Өчигдөр буюу мягмар гаригт мөн Калифорни мужид урьдчилсан сонгууль болсон бөгөөд санал хураалт одоогоор дуусаагүй байна. Гэвч Ромни ялалт байгуулах нь нэгэнт тодорхой болсныг эх сурвалж мэдээлжээ.


Энэ сарын 26-нд АНУ-ын Юта мужид санал хураалт болох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.