2012.06.06

Эвслийн гишүүдийг бүртгэхээс татгалзав

Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан эсэхийг хянан шалгаад нам, эвслийн нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь олгож байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Монгол Ардын Намын 28 нэр дэвшигчийг бүртгэж Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр олгов.


Мөн өдөр болсон хуралдаанаараа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж өмнө нь бүртгэхээс татгалзсан хэдий ч хуулийн дагуу зөрчлийг арилгаж нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр Сонгуулийн Ерөнхий Хороонд дахин хандсан зарим нам, эвслийн нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас Монголын Уламжлалын нэгдсэн намын 6, Эх орон намын 5, Монголын Социал-демократ намын 7, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын 2, Хөгжлийн Хөтөлбөр намын 5, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 1 нэр дэвшигчийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр тус тус бүртгэхээр шийдвэрлэв.МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн С.Нарангэрэл “нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно”, түүнээс гадна нэр дэвшигч С.Нарангэрэл, Н.Санжаадорж нар төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэсэн холбогдох хуулийн заалтын шаардлагыг хангаагүй учир бүртгэхээс тус тус татгалзав. Дээрх эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ- аас тус тус лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр хойшлуулав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.