Д.Оюунхорол: Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд өөрсдийгөө олноор илгээх цаг болжээ
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийнхаа эмэгтэйчүүдтэй уулзлаа. 2012.06.03
УИХ-ын сонгуулийн үгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн, МЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол Завхан аймагт ажиллах үеэрээ тус аймгийн эмэгтэйчүүдтэй уулзлаа. Тэрбээр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний хувьд эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудалд үргэлж сэтгэл тавьж ажилладаг. Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч УИХ-ын 76 гишүүний гуравхан нь хэрэгтэй. Тиймээс манай ын эмэгтэйчүүдийн тарах бодлого учир дутагдалтай байна хэмээн ард түмэн шүүмжлэх болсон. Гэхдээ «Ганц дайчин ганцаардахгүй» гэгчээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эмэгтэйчүүдийн талаараа чухал бодлого хууль зүйн асуудлыг санаачилж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байх квотыг Сонгуулийн тухай хуулид тусгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд УИХ-ын сонгуульд оролцогч намууд нэр дэвшигчдийнхээ 20-иос доошгүй хувьд эмэгтэйчүүдээ дэвшүүллээ. Түүнчлэн Жендэрийн тухай хуулийг батлуулах ажлын хэсгийг ахалж ажилласан, Олон хүүхэдтэй ( урамшуулал олгох тухай хуулийг санаачилж батлуулсан гэх мэт олон асуудлыг шийдвэрлүүлсэнд нь Монголын эмэгтэйчүүд талархаж явдаг билээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завханы эмэгтэйчүүдэд хандаж «Нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд ачааны хүндийг үүрч яваа гэдэгтээ маргах хүн байхгүй. Хар, бор хүнд хүчир ажлуудыг эмэгтэйчүүд л нугалдаг. Эрчүүдийн хайхралгүй үлдээсэн нийгмийн асуудлуудыг эмэгтэйчүүд олж хардаг. Эрчүүдийн жижиг гэж үлдээсэн асуудлууд нийгэмд байнга хүндрэл, бэрхшээл дагуулж байна. Тийм учраас ард түмэн хаан төрийг хатан ухаанаар сэлбэх сонголт хийх шаардлага нийгмийн захиалга болсон. Гэрийн эзэгтэй хүн өрх гэрээ авхаалж самбаатай, тэвчээр тэсвэртэй авч явбал тухайн айл өрхийн амьдрал аз жаргалтай сайхан байдаг нь ертөнцийн жам юм. Гадаад орнуудад эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо нэмэгдэж байна. эмэгтэй Ерөнхий сайд, ерөнхийлөгчтэй улс орон цөөнгүй. Олон орны жишээнээс харахад улстөрд эмэгтэйчүүдийг олноор оруулсан улс хөгжиж, дэвжиж байгаа нийгмийн шинэ давалгаа нэгэнт эхэлжээ. Эмэгтэйчүүд бид нийгэм улстөрийн амьдралд өнөөгийн байгаагаасаа илүү идэвхтэй оролцож, засаг төрийн гүйцэтгэх албанд төдийгүй шийдвэр гаргах түвшинд өөрсдийнхөө төлөөллийг олноор илгээж, тулгамдсан асуудлуудаа шийдүүлэх,- нэгэнт бий болсон эрх зүйн боломжоо ухаалгаар ашиглах цаг болжээ» хэмээн онцолсон юм.
Чигэстэй, Жаргалантбагийн иргэдтэйуулзав
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Чигэстэй, Жаргалант багийн иргэдтэй уулзсан юм.
Уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байв. Чигэстэй багийн иргэд уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ахмад настны тэтгэврийн зөрүү арилгах тухай хууль, Боловсролын тухай хууль, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг санаачилж батлуулсанд нь талархаж, «Бидний амьдралд нэн шаардлагатай эрх зүйн орчинг. бүрдүүлэхэд энэ эмэгтэй багагүй идэвх чармайлт гарган ажиллажээ» хэмээн сайшааж байв. Ер нь Д.Оюунхорол гишүүн эрчүүдийн хайхралгүй үлдээдэг, өрх гэрийн амьдралд хамгийн хэрэгцээтэй, эгэл хүний амьдралд наалдацтай асуудлуудыг эмэгтэй хүний соргог ухаан гярхай нүдээр харж, энэ чиглэлийн хуулиудыг санаачилж батлуулсан байна. Түүний санаачилж батлуулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хууль батлагдсанаар улсын хэмжээнд 142400 ээж алдарт эхийн одон авсан. Ингэснээр эхчүүдийг үнэлэх үнэлэмжийг өсгөж чадлаа. Манайх шиг цөөхөн Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, 1995 оноос өмнө тэтгэвэр нь тогтоогдсон ахмадуудын тэтгэврийг дурдсан оноос хойш тэтгэвэр тогтоогдсон тэтгэвэртээ адилтгасан. Ингэж зөрүү арилснаар улсын хэмжээнд 160 гаруй мянган ахмад тэтгэврээ нэмүүлж, 183000 төгрөг болж өссөн байна.
Завхан аймагт тэтгэврээ нэмүүлсэн ахмад 6080 ахмад байдаг юм байна.Уулзалтын үеэр тус багийн иргэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хандаж үг хэлж, сонгуулийн ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ Улиастай хотын хэмжээнд тулгараад байгаа зарим асуудлыг хөндлөө. Жаргалант багийн ир-гэн М.Бадарч «Хүмүүс шал дэмий хөрөнгөө зараад цагаан хаалга барьсан. Цагаан хаалгыг барихдаа дөнгөж цаана нь байгаа жалгыг бетоноор хучаад барьчихаж болоогүй юм уу, банкны зээлд хамрагдаж чаддаггүй олон хүн байдаг. Банкны зээлийг хөрөнгийн барьцаа шаардалгүйгээр ганц хоёр сая төгрөгийг шууд хүүгүйгээр олгож болдоггүй юм уу. Хатуу хучилттай зам тавихдаа чанарын шаардлага хангасан зам тавих хэрэгтэй шүү дээ» хэмээн анхааруулж байлаа. УИХ-ын гишүүн Д.Оюун-хорол «Стандартын хэмжээний зам баригдаж байгаа эсэх талаар мэргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллах ёстой. Ард иргэд ч гэсэн давхар хяналт тавих хэрэгтэй. Өнөөгийн ардчилсан төрд хамгийн хүчтэй хяналтыг иргэд бүх салбарт тавих чадвартай болсон эрх зүйн орчны боломжоо бид ашиглах ёстой юм. Зам барих төсвийг бид шийдвэрлүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газар энэ ажлыг гардан хийлгэж байгаа. Цагаан хаалганы тухай асуудалд аймгийн удирдлагууд тодорхой хариултаа өгөх ёстой. Бид тэр хөрөнгийн эх үүсвэрийг гаргаагүй учраас сайн мэдэхгүй юм. Ажил хөдөлмөр хийе, жижиг бизнес эрхэлье гэж байгаа иргэдэд яг үнэндээ банкны зээл олдохгүй байгаа. Манай аймагт хүү багатай урт хугацаатай зээл олгоход зориулж жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор жил бүр 6,5 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг ирүүлдэг. Мөн 100-гаас дээш сая төгрөгийн зээл хүссэн иргэдийн асуудлыг УИХ-аас тавьж шийдвэрлүүлсэн» гэлээ.