2012.06.07

Бусдыг гүтгэсэн хэргээр Өвөрхангайн АН-ын дарга Т.Хасбаатарт эрүү үүсгэв

Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, өөрсдийн бие төлөөлөгчөөр дамжуулан 19 суманд хууль бусаар нийт 560 иргэнд 168 сая төгрөг тараарсан.

Тэдний энэ хууль бус үйлдлийг баримтжуулсан нотлох баримтыг, 2012 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хүсэлтийн хамт Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар хуулийн байгууллагад шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн.

Түүний мэдэгдлийг ор үндэслэлгүй гүтгэлэг хэмээн үзэж байгаагаа нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт мэдэгдэж, тэдний нэр төрд халдсан хэмээн хуулийн байгууллагад ханджээ.

Г.Батхүү, Д.Зоригт нар Т.Хасбаатарыг дээрх хоёр нэр дэвшигчийн мөнгө тараасан үйлдлийг тодорхой баримттайгаар СЕХ-нд гаргаж тавих юмуу олон нийтэд мэдээлэхийг мөн шаардаж байгаагаа илэрхийллээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.