2012.06.07

Сонгогчид нэрсийн жагсаалтаа энэ сарын 18-наас өмнө шалгах хэрэгтэй

УИХ-ын Сонгуулийн хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн талаар иргэдэд тайлбарлан таниулах, тэднийг сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцуулах зорилгоор www.gec.gov.mn сайтыг Сонгуулийн ерөнхий хорооноос ажиллуулж байгаа юм байна. 


Тухайлбал, Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг www.burtgel.mn гэсэн хаягаар орж шалгаж болно. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас нийтэд танилцуулж эхэлсэн билээ.

Сонгогч өөрийнхөө нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаа эсэхийг энэ сарын 18-наас өмнө шалгасан байх шаардлагатай юм. Хэрэв таны нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо харьяа сум, дүүргийн хэсгийн хороондоо гаргана. Таны гомдлыг тэд ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж өгөх үүрэгтэй аж. Харин санал авах өдөр сонгогчдын нэрсийн жагсаалтад аливаа өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.