2012.06.11
Гадаад дахь сонгогчид саналаа өгч дууслаа
Гадаадад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэд УИХ-ын сонгуулийн саналаа өгч дууслаа. Сонгуулийн саналыг гадаад дахь монголчууд өчигдрөөс эхлэн өгсөн бөгөөд санал авах хугацаа Улаанбаатарын цагаар өнөөдөр үдээс өмнө 11.00 цагт өндөрлөсөн. Өнөө өглөөний байдлаар гадаадад амьдарч буй 2740 сонгогч саналаа өгсөн байв. Гадаадад амьдарч буй сонгогчдын дунд явуулсан УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн удахгүй тодорхой болох юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.