2012.03.16
Унгарт байгаа монголчуудын тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэнэ
Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр” 2011 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан явдал нь Унгар улсад ажиллаж амьдарч байсан болон ажиллаж байгаа Монгол иргэдийн тэтгэврийн асуудал таатай нөхцөлөөр шийдвэрлэгдэх боломжийг бүрдүүллээ.Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлэн олгож байх нөхцөл бүрдсэн бөгөөд Унгарт 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Монгол иргэдийн тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэхээр болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Одоогийн байдлаар Унгар улсад Монголын 2000 гаруй иргэд сурч ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэдийн зөвхөн одоо ажиллаж шимтгэл төлж байгаа хугацаанаас гадна өмнө нь ажиллаж байсан хугацааг ч тэтгэвэр тогтооход оруулан тооцох болсноороо Унгарт олон жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан манай олон мянган иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болж байгаа билээ.
Уг хэлэлцээр нь 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд одоогийн байдлаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр хоёр талаас томилогдсон эрх бүхий байгууллагуудаас ажлын хэсэг байгуулагдаж, хэрэгжилтийн өмнөх бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

Эх сурвалж
VipNews
VipNews
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.