С.Эрдэнэ гишүүн Солонгост жилээс дээш ажилласан иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавьжээ
2010.04.02

С.Эрдэнэ гишүүн Солонгост жилээс дээш ажилласан иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавьжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй парламентын төлөөлөгчид БНСУ-ын  Үндэсний Ассамблейн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ багтаж явсан. Тэрбээр тус улсад айлчлахад Монгол улсаас Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийн төлөө,  эрсдлээс хамгаалж нийгмийн даатгалд анх даатгуулах ажлыг эхлүүлж байсан юм. Тэрбээр тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монгол иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцсон байна. Ингээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Солонгост нэг жилээс дээш ажилласан хүнийг нэг удаа визжүүлэх тухай санал гаргасан байна. Монголоос Солонгост ажиллаж, амьдарч буй манай  иргэдийн ахуй нөхцлийг сайжруулах,аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцэж байв. Тухайлбал Солонгост гурваас дээш ажиллаж буй иргэдийг тухайн мэргэжлийн чиглэлээр нь сертификатжуулах саналыг гаргасан байна. Энэ нь цаашид эх орондоо хийгээд бусад улс оронд ажиллахад ихээхэн ач холбогдолтой юм.

Тэрбээр Солонгос улсад ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдийн монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр их байгааг хэлж байв. Түүнчлэн гадаадад ажиллаж, сурч, хөдөлмөрлөж байгаа иргэд нэр төрөө хамгаалж, тухайн орны хууль дүрмийг сахин биелүүлж ажиллах хэрэгтэйг анхааруулж байлаа.

Энэхүү айлчлалын хугацаанд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-той уулзалт, хэлэлцээ хийхийн зэрэгцээ тус Ассамблейн Хууль зүйн байнгын хороо, Гадаад бодлого, худалдаа, нэгдлийн байнгын хорооны дарга нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багт бараалахсан байна.

Энэ айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байгаа юм.  Монгол  Улс, БНСУ 1990 онд дипломат харилцаа тогтоож, тэр жилээ БНСУ Улаанбаатарт, 1991 онд Монгол Улс Сөүлд ЭСЯ-аа нээжээ.
БНСУ манайд 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 1990-ээд оны сүүлчээр БНСУ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн  байгууллагын гишүүнээр элсэж албан ёсны донор орон болсон бөгөөд албан ёсны тусламж үзүүлэх эхний 10 орныхоо тоонд Монгол Улсыг оруулсан байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.