УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Ж.Энхбаяр Говь-Алтай аймгийн УИХ-ын сонгуулийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
2012 оны сонгуулийн тавдугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааг албан ёсоор Алтай хотын Спорт цогцолборт зохион байгууллаа. Тойрогтоо нэр дэвшсэн УИХ гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” уриатайгаар оролцож, Монгол Ардын Намын нэрийн жагсаалтанд нэр
дэвшсэн УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнх нар нээлтийн ажиллагаанд баяр хүргэж, Алтай нутгийн зон олон нийт сонгогч иргэдтэйгээ уулзаж, Ц.Дашдорж сайдын сонгуулийн ажлын гарааг дэмжиж байлаа.
Нэр дэвшигч Ц.Дашдорж сайдыг дэмжихээр мөн Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Рэгдэл, Монгол Улсын манлай уяач Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд БХ-ын сайд Ж.Энхбаяр энэ үеэр “Ц.Дашдорж сайд орон нутгийнхаа дэд бүтэц, эрчим хүч, хөдөөгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт хүрч ажиллаж, амалснаа биелүүлж чадсан. Үнэндээ түүнд хүрээгүй салбар, хөндөөгүй сэдэв гэж байхгүй. Иймээс нутгийн Та бүхэн минь Ц.Дашдорж хүүгээ дахин сонгож, өөрсдийн элч төлөөлөгчөө болгон төрийн эрх барих дээд байгууллагад явуулбал орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах хүн гэдгийг батлан амлаж байна” гэв.