Говьчууд итгэлт гишүүнээ сонгохоо илэрхийлж байна.
2012.06.12

Говьчууд итгэлт гишүүнээ сонгохоо илэрхийлж байна.

Улсын Их Хурлын сонгуулийн 6-р тойрог Говьсүмбэр, Дорноговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамъянсүрэнгийн Батсуурь тойргийнхоо 11 дэх суманд очиж ажиллан ард иргэдийн амьдрал, ажил байдалтай танилцаж, үгийг нь сонсч “Иргэнд тэгш боломж – Нийгэмд шударга ёс” намын хөтөлбөрөө хүргэн өргөн дэмжлэг хүлээж явна.

Орон нутгийн иргэд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт туссан зорилт, бодлогыг сайшаан, олон зүйлийг сонирхон асууж очсон газар бүрт ажил хэрэгч яриа өрнөж байгаа юм.

Говьчууд орон нутагтаа найман жил Засаг даргаар ажиллаж эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед аймаг орныхоо ажил, амьдрал, нүүр царайг өөд нь татаж худал ярьж бус хийж чаддаг итгэлт төрийн түшээгээ сонгохоо илэрхийлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.