С.Эрдэнэ: Хаана хүн амьдарч байна, тэнд хүн шиг амьдрах нөхцөл бүрдэх ёстой
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2012.06.12

С.Эрдэнэ: Хаана хүн амьдарч байна, тэнд хүн шиг амьдрах нөхцөл бүрдэх ёстой

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

УИХ-ын 25 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчид өчигдөр тус дүүргийн долдугаар хорооны иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр тус дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Та иргэд, сонгогчидтой уул­заж эхлээд нэлээд хэд хо­но­лоо. Ер нь иргэд яма­р­хуу асууд­лыг хөндөж бай­на. Та бүх­ни­й зүгээс бас ямар ажил, ам­лалтуудыг хэрэг­жүүл­нэ гэж ярьж байгаа вэ?

-Бид хувь хүнийхээ хувьд ямар нэгэн амлалт дэвшүүлж ярихгүй байгаа. Ардчилсан на­мын мөрийн хөтөлбөр, Ард­чилсан намын уриаг ярьж бай­на. Иргэдээс маш их санал, хү­сэл­түүд ирж бай­н­а. Тэдэнд тул­гамдаж байгаа асууд­луудын та­лаар санал бод­лоо солилцож, өн­гөрсөн хуга­цаанд хийсэн аж­лынхаа тайлан, ирээ­дүйд хийх ажлынхаа асуудлаар голдуу ярьж байна.

-Тэгвэл Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд дэв­шүүлж байгаа мөрийн хөтөл­бө­рийн талаар ярья. Гол давуу тал, онцлог нь юу вэ?

-Бид “Монгол хүн” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ер нь өнөөдөр хүн шиг амь­даръя, улс шиг хөгжье гэж байгаа. Энгийн юм шиг мөрт­лөө их өргөн агуулгатай уриал­га. Энэ уриалгаа той­роод, монгол хүн хүн шиг амь­дарч чадаж байна уу, үгүй юу. Монгол хүнийг хүн шиг амьд­руулахын тулд яг ямар нөхц­лүүдийг бүрдүүлэх ёстой вэ. Тэр талаар л ярьж байна.

-Өнөөдөр тэгвэл монгол хүн хүн шиг амьдрах нөхц­лийг бүрдүүлэхийн тулд хам­гийн түрүүнд ямар асууд­лыг шийдвэрлэх вэ?

-Өнөөдөр эрүүл монгол хүн, ажил орлоготой, аюулгүй, ам­галан тайван амьдрах ёс­той. Ер нь монгол хүн хүн шиг амьдрахын тулд хү­ний амьд­ралын наад захын хэрэг­цээ шаардлага юу байна вэ. Тэр нөхцлүүдийг бүрдүүлэх шаардлага байгаа. Тийм учраас тэр бүх талын ажлуудыг ярьж бай­гаа. Ардчилсан намаас дэв­шүүлж  буй “Таван А“  хө­төлбөрт Монгол хүнийг хүн шиг амьдруулахын тулд яг юу хийх ёстой вэ гэдгийг тодорхойлчихсон байгаа. Энэ бол манай намын мөрийн хө­төлбөрийн гол утга санаа нь юм.

-Баянголчуудын төвшинд тэгвэл асуудал ямархуу бай­на вэ, нэн түрүүнд шийд­вэр­лэх ёстой асууд­­лыг хэрхэн харж байна?

-Ер нь Ардчил­сан на­мын мөрийн хө­­төлбөрт бүх асуу­­дал багт­чих­сан. Хаана хүн амь­­дарч байна, тэнд хүн шиг амьд­­рах орчин бүрд­­сэн байх ёс­­той. Аюулгүй ам­га­лан тай­ван, ажил орло­готой амьд­­рах орчин бас бүрд­сэн байх ёс­той. Эрдэм бо­ловс­рол­той монгол хүмүү­сийг бий болгох ёс­той. Энэ бүх зорил­тууд ма­най дүү­рэгт ч бас тус­галаа олж, биелэгдэх ёстой гэж бо­дож байна.

-Намууд янз бүрийн мө­рийн хөтөлбөр дэв­шүүл­дэг л дээ. Гэхдээ хэрэгжүү­лэх боломжтой юу, үгүй юу гэх асуу­дал бас хөндөгддөг. Та­­най намын мөрийн хө­төл­бөрийн хувьд?

-Ер нь бол Ардчилсан намын урд өмнө нь ч дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүд  дан­даа амьдралаас урган гар­сан бай­даг. Амьдралд хэрэг­жих бо­ломжтой мөрийн хө­төлбөр, уриаг дэвшүүлж бай­сан. Энэ удаад ч гэсэн бид яг л амьд­ралаас урган гарсан ард ир­­гэ­дээрээ хэлэлцүүлсэн мө­­­­рийн хөтөлбөрийг дэв­шүүл­­­­сэн. “Монгол хүн-2020” хө­төлбөрийн хүрээнд хоёр жил гаран монгол орныг той­рон аялж, олон мян­ган ир­гэдийнхээ санал, сэтгэгд­лийг сонссон. Энэ бүхэн дээр тулгуурлаж, мөрийн хө­төл­­бөр бо­ловс­руулагдсан. Тийм уч­раас хэрэгжих бүрэн бо­ломж­той мөрийн хөтөлбөр.

-Ярилцлагынхаа төгсгөлд таньд манай сониноор дам­жуулан иргэд, сонгогчиддоо хандсан үг хэлэх боломжийг нээлттэй үлдээе?

-“Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье”, “Монгол хүн” гэсэн хөтөлбөрийг дэмжээрэй. Энэ бол та бүхний санаа, оноог тусгасан хөтөлбөр шүү. Тийм учраас та бид хамтарч байж энэ хөтөлбөрийг хэрэг­жүүлнэ. Тэгж байж, улс ор­ноо хөгжүүлнэ. Тэгэхээр Ардчил­сан намаас дэвшүүлсэн мө­рийн хөтөлбөрийг дэмжээрэй, Ард­чил­сан намыг дэмжээрэй. Ард­чилсан намаас нэр дэв­шигчдийг дэмжээрэй л гэж хэлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.