2012.09.14

Г.Билгүүн: 1.4 сая иргэний иахим үнэмлэхийг хэвлэж тараасан

Цахим үнэмлэх хэвлэж, иргэдэд тарааж байгаа явцын талаар УБЕГ-ын дэд дарга Г.БИЛГҮҮНЭЭС тодрууллаа.

-Одоогийн байдлаар хэдэн аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлээд байна вэ?
-16 аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж тарааж эхлээд байна. Одоо Сэлэнгэ аймгийнхны цахим үнэмлэхийг хэвлэх ажилдаа орсон. Нийслэлийн хувьд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн иргэдийн үнэмлэхийгхэвлэждууссан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж эхэлсэн байна. Иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх ажил явж байгаа тул иргэд оршин суугаа хороон дээрээ очиж үнэмлэхээ авах боломжтой юм. Мен орон нутагт Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод, Төв, Хөвсгөл, Баян-хонгор, Булган, Орхон, Сүхбаатар аймгийнхны цахим үнэмлэхийг хэвлэж хүр-гэсэн байгаа. Аймгийн иргэд энэ амралтын өдөр мөн адил үнэмлэхээ авч болно.
-Хэчнээн цахим үнэмлэхийг хэвлэж, иргэдийн rap дээр хүргэв?
-Одоогийн байдлаар 1.4 сая цахим үнэмлэх хэвлэсэн байна. Хэвлэх ажил аравдугаар сарын 1 гэхэд дуусна.
-Цахим үнэмлэх хэвлэх ажилд ямар нэгэн саад гарч байна уу?
-Иргэдийн шилжүүлэгтэй холбоотой зарим нэгасуудал гарч байна. Мөн иргэний овог нэрийн ганц нэг үсэг зерсөн, ургийн овог буруу бичсэн зэрэг зөрчил гарсан. Иргэдийн цахим үнэмлэхийн зөрчлийг аравдугаар сарын 15 гэхэд арилгана гэж тооцоод, аравдугаар сарын 25 гэхэд сонгуулийн насны бүх иргэн цахим үнэмлэхээ rap дээрээ авсан байх болно.
-Аль аймгуудын оршин суугчдын үнэмлэхийг хэвлэж эхлээгүй байна вэ?
-Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийнхыг хэвлээгүй байна. Үнэмлэх хэвлэх хоёр машин 24 цаг ажиллаад хоногт 20-22 мянган ширхэгүнэмлэххэвлэдэг.
-Цахим үнэмлэх олгож байгаа тохиолдолд шилжилт хөдөлгөөн хийх үү?
-Шилжилт хөдөлгөөнийг хэвийн хийж байна. Хамгийн гол нь аравдугаар сарын 1 гэхэд үнэмлэхээ хэвлэж дуусна. Аравдугаар сарын 10 гэхэд цахим үнэмлэхийг иргэдийн rap дээр хүргэнэ. Хэвлэсний дараа зерчил байвал аравдугаар сарын 15-ны дотор зөрчлийг арилгаж 25 гэхэд тарааж дуусах юм.
-Өнөөдрийн байдлаар ямар аймгийн иргэд хамгийн ихээр үнэмлэхээ авсан байна вэ?
-Дорнод аймгийн сонгуулийн насны иргэдийн 77.4 хувь нь иргэний үнэмлэхээ авсан. Өмнөговь аймгийн 63.4 хувь, Төв аймгийн 33 хувь нь цахим үнэмлэхээ авсан байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.