Цахим иргэний үнэмлэхийг зургадугаар сарын 11-нд хэвлэж дуусна
Цахим иргэний үнэмлэхийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж хэвлэх байсан ч зарим шалтгаанаар хойшлуулжээ. Энэ талаар УБЕГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас тодруулахад, Цахим иргэний үнэмлэхийн нууцлал, загвар зэргийг өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг үнэмлэхийн бэлдэц нийлүүлэх компани ирүүлсэн. Өөрчилсөн загварыг батлалгүй удсанаас хугацаа алдлаа. Цахим иргэний үнэмлэхийг ирэх сарын 6-наас эхэлж хэвлэнэ. Ирэх зургадугаар сарын 11 гэхэд хэвлэж дуусгаад 484 салбар нэгжээр иргэдэд тараана" гэлээ. Францын "Жемальто" компани ирэх сарын 4-нд 60 мянган бэлдэц Монгол руу ачуулах бөгөөд сүүлийн ээлж болох 439 мянган бэлдэц тавдугаар сарын 29-нд ирэх юм байна.
Г.Улс
Эх сурвалж
Үндэсний шуудан