Cу.Батболд: Манайд ашигтай гэсэн байдлаар сонгуулийн хуульд хандаж болохгүй
2012.04.09

Cу.Батболд: Манайд ашигтай гэсэн байдлаар сонгуулийн хуульд хандаж болохгүй

-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэдийгээр хэлэлцэх вэ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Одоо УИХ-ын өмнө хамгийн тулгамдсан асуудал бол Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах. УИХ-д хоёр ч төсөл өргөн баригдсан болохоор хэлэлцэж шийдэх учиртай.

-УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах, эс явуулахаархоёр намын бүлэгсанал нэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн. Ямар нэгэн шинэ шийдэлд хүрсэн үү?

-Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөхөд маш бага хугацаа үлджээ. Гэсэн ч ямар нэгэн шинэ шийдэл гараагүй байна. Энэ сарын 15-ны дотор л хуульдаа өөрчлөлт оруулбал боломж гарах байх. Үгүй бол сонгууль зохион байгуулахад хүндрэлтэй байдал үүснэ. Хоёр намын зөвшил-цөх ажлын хэсгийн хувьд шийдэлд хүрэлгүй тарчихсан байгаа шүү дээ. Хэрэв хоёр бүлэг өөр, өөрийн байр суурьдаа хатуу байна гэвэл одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар л сонгууль явуулах болчихоод байна.

үчин төгөлдөр хуулиар бол хоёр сонгуулийг хамт явуулна биз дээ?

-Тийм, хамт явуулна гэсэн заалт бол бий. Гэхдээ дотроо их зөрчилтэй юмнууд бий. Жишээ нь, хамт явуулъя гэсэн ч хоёр хууль дээр өөр өөр өгүүлбэрүүд тавьсан байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн санал хураалтыг ажлын өдөр явуулахаар байгаа. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хуульд аль нэг ням гаригт санал хураалтыг явуулна гээд заачихсан. Тэгэхээр нэг өдөр явуулах ямар ч бололцоо байхгүй л гэсэн үг. Наад зах нь нэгээс долоо хоногийн зайтай хоёр сонгууль явагдахаар зохицуулалт байна. Бас хоёр өөр сонгуулийн хороо байгуулагдаж, хоёр өөр өдөр сонгууль явагдах нөхцөл байдал үүсчихээд байна. Ийм нөхцөл нь өөрөө сонгууль зохион байгуулахад улам л хүндрэл учруулах магадлалтай.

-АН-ын бүлэг хоёр сонгуулийг хамт явуулахбайр сууриасаа ухрахгүй гэж мэдэгдээд байгаа. Харин таны саяөгүүлсэн хуулийн зөрчлүүдийг арилгахын төлөө хуулиа өөрчилье,МАН-ын бүлэг байр сууриа тодорхойлох ёстойгээд байгаа шүү дээ?

-Манайх ч байр сууриа тодорхой тайлбарлаж байгаа. Энэ хоёр сонгууль бол нэг сонгуулийн хоёр тал огт биш. УИХ, Орон нутгийн сонгууль гэдэг хоёр өөр байгууллагыг байгуулдаг хоёр өөр сонгууль. Нэгийг нь нөгөө сонгуулийнх нь хавсарга болгож ойлгох ёсгүй. Хоёрт сонгууль зохион байгуулах хүн, хүчний бололцоо ч хэцүү. Яагаад гэвэл, сонгуулийн тойрог, хэсгийн хороонд зөвхөн төрийн албан хаагчийг ажиллуулахаар байгаа. Гуравт, УИХ-ын сонгуулийг цоо шинэ тогтолцоогоор явуулахаар байгаа. Автомат машинаар санал тоолно. Нэлээд олон шинэ зүйл оруулж ирж байгаа болохоор зөвхөн УИХ-ын сонгуулиа амжилттай явуулах талаар бэлтгэлээ хангах ёстой. Гэтэл дээр нь нэмээд Орон нутгийн сонгуулийг авчирч хавсарга маягаар явуулбал сөрөг үр дүн гарч, муугаар нөлөөлнө. Магадгүй сонгуулийн үр дүнг тооцох аргагүй байдал ч хүргэж мэдэх юм. Тиймээс манай намынхан болгоомжлоод байгаа хэрэг. Гэтэл улс төрийн намууд цуг явбал манайд ашигтай, сал-гаж явбал хэнд ашигтай гэдэг байдлаар хараад байгаа юм. Уг нь үүнийхээ өмнө үндэсний эрх ашиг гэдэг юмыг харгалзаж үзмээр байна. Үнэхээр цуг явуулах боломжтой юу, үгүй юү гэдгээ харах ёстой. Түүнээс цуг явуулснаар манайд ашигтай, орон нутагт эрх мэдэл хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байж болохгүй.

-Ер нь хоёр сонгуулийг хамтявуулна гэдэгзаалтыг анх яах гэж Орон нутгийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн юм бэ. 2008 онд хуульд энэ өөрчлөлтийг оруулахад МАН УИХ-д олонхи байсан шүү дээ?

-Тэр үед АН-ынхан барьцаалж байгаад хуульд энэ заалтыг оруулсан юм. Хуульд энэ заалтыг хийхгүй бол УИХ-ын сонгуулийг батлахгүй, завсарлага авна гээд байсан. 2008 оны сонгуулийг явуулахын тулд манайхан буулт хийсэн. Би хувьдаа 2012 онд хэрэглэх хууль юм чинь наана нь ойлголцож болох байх гэж бодоод л санал өгч байсан. Ер нь бол аливаа хуулийг нөгөө хуулиар барьцаалж гаргадаг байдлаа болих ёстой. Ийм арга барил хол явахгүй. Хууль гаргана гэдэг ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гэсэн хүүхдийн хэрүүл шиг юм байж болохгүй. Бодлогын шийдвэрийг бодлогын дагуу л гаргах ёстой. Тэгэхгүй бол үр дүнд хүрэхгүй.

-Хоёр сонгуулийг хамтявуулбал Үндсэн хуулийн зөрчил гарна гэжяриад байгаа. Үнэхээр тийм зүйл бий юү?

-Үндсэн хуулийн зөрчил бий. Аймаг, нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гээд Үндсэн хуульд заачихсан. Хэрэв хоёр сонгуулийг зургадугаар сард явуулчихвал бүрэн эрх нь 3.5 жил болоод дуусах гээд байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийн зөрчил бий болно. Харин сум, дүүргийн ИТХ-ын хувьд Үндсэн хуульд тийм заалт байхгүй.

-Ээлжит бус чуулганыявцад хоёр бүлэг тохиролцоо хийж, ард нийтийн санал асуулга явуулах замаар энэ асуудлаашийдье гэж байсан. Тэрюу болсон бэ?

-Манай бүлэг тэр саналыг  зөвшөөрч байгаа. УИХ-ын сонгуулийн санал хураалттай хамт ард нийтийн  санал асуулга явуулчихъя. Ингэхдээ орон нутгийн зохицуулалттай холбоотой асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гээд. Одоо бид АН-ын хариуг л хүлээж байна. Энэ тохиол-долд орон нутгийн сонгуулийг намар явуулах юм.

-Тэгвэл гишүүдийн зүгээс яриад байгаа сумын Засагдаргаа иргэдөөрсдөө шууд сонгодог ч гэдэг юм уу, орон нутгийн удирдлагатай холбоотой бодлогын өөрчлөлт хийнэ гэсэн үг үү?

-Тийм. Улс төрийн намын оролцоог тодорхой хэмжээнд хязгаарлах саналууд ч явж байгаа.

-Яг одоогийн хуулиар явбал сонгууль ямар дүр зурагтай болох бол?

-Явуулъя гээд явуулбал болох л байх. Гэхдээ нэлээд бэрхшээл учирна даа. Орон нутагт хоёрын хоёр сонгуулийн хороо байгуулж ажиллана. Тийм төрийн албан хаагчийн нөөц бий гэж үү. Байхгүй шүү дээ. Нэг хүн долоо хоногийн зайтай хоёр сонгуульд оролцож санал өгөх үү. Ирцийн асуудал байна гэсэн үг. Дүн гаргахад ч бэрхшээлтэй. Нөгөөтэйгүүр, Орон нутгийн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид сонгууль болохоос зургаан сарын өмнө чөлөөлөгдөх ёстой. Тэд одоо болтол чөлөөлөгдөөгүй байгаа. Тэр хүмүүст хууль нь ч ойлгомжгүй байгаа. Дээр нь Үндсэн хуулийн зөрчил үүснэ. Энэ мэт нэлээд их маргаан дагуулна даа.

-АН-ын бүлэг одоо хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн сонгуулийн хуулиар сонгууль явуулах бэлтгэлийг хангах ёстой гээд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна лээ?

-Засгийн газрын хувьд зөвхөн засаг захиргааныхаа нөөцийг л ашигладаг. Түүнээс сонгуулийг тусдаа хороод зохион байгуулдаг шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо бол орон нутгийн сонгууль дээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг. Харин аймаг, дүүргийн ИТХ-ын байгуулсан сонгуулийн хороод сонгуулиа зохион байгуулдаг. Түүнээс Засгийн газар сонгууль зохион байгуулна гэж байхгүй. Харин ч гүйцэтгэх засаглал нь сонгуульд оролцвол бөөн будлиан болох байх шүү ээ. Байр саваар хангаж өгөх, санхүүжилтийг нь шийдэх ажлуудыг л хийх эрхтэй. Тэгэхээр АН-ын тэр шаардлага "бай"-гаа оноогүй л шүүмжлэл байна.

-СЕХ анх хоёр сонгуулийг хамт явуулах боломжгүй гэж мэдэгдэж байсан. Харин сүүлийн үед хоёр сонгууль зэрэг явуулах боломжтой гэж СЕХ-ны нарийн бичгийн дарга нь мэдэгдэх болсон?

-Энэ бол улс төртэй л холбоотой. СЕХ-ны нарийн бич-гийн дарга Ч.Содномцэрэн миний хэлснийг хэвлэлийнхэн гуйвуулсан байна лээ гэж тайлбарласан байсан. Ер нь бол ийм богино хугацаанд хоёр сонгууль зэрэг явуулах бэлтгэлийг хангаж зохион байгуулна гэдэг хүндрэлтэй Орон нутгаас бол тусад нь явуулж өгөөч гэсэн маш олон хүсэлт ирж байгаа.

-Одоогийнхуулиарявуулбал үр дүнг нь хэнхүлээх вэ?

-Хамт явуулаад гарах сөрөг үр дүнгийн хариуцлагыг мэдээж АН хүлээх болно. Тиймээс хоёр сонгуулийг тус, тусад нь явуулах ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.