Су.Батболд: Орон нутгийн эрх мэдэлд бүдүүлгээр халдаж байгаа явдал л даа
2012.04.26

Су.Батболд: Орон нутгийн эрх мэдэлд бүдүүлгээр халдаж байгаа явдал л даа

ХоёрсонгуулийгхамтатганзохионбайгуулнахэмээнзөрүүдэлжбайсанАН-ынхандахнамажлааурагшлуулахынтулдбуулт хийсэн, НэгэнтхугацаадавчуутулөрсөлдөгчөөсөөсаналболгосонУИХ-ынсонгуулийгнийслэл, аймгийнхтайцугтньявуулаххувилбараасУИХ, нийслэлийгхамтявуулахыгньдэмжсэнюм. ГэвчАНдахиннэгсаналтавьж, түүнийгньхүлээнавбалУИХ, нийслэлийгнэгөдөрявуулахыгхүлээнзөвшөөрөхөөилэрхийлсэнбайна. ЭнэдагууөчигдөрМАН-ынУдирдахзөвлөлхуралдаж, тэндээсгаргасаншийдвэрээбүлгээрээхэлэлцсэн. ЧухамямаршийдэлдхүрсэнталаарУИХ-ынгишүүнСу.Батболдоосзаримзүйлийгтодруулсанюм.

 

-АН-д буулт хийж, саналыг  хүлээн авсан атал дахин болзол тулгах нь хэтэрхий даварсан үйлдэл биш гэж үү?

-Бид өмнө нь хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулахад ямар хүндрэл, бэрхшээл гарах талаар олон үндэслэлийг тайлбарлаж хэлж байсан. УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль бол тусдаа ойлголт. Хоёр өөр байгууллагыг байгуулдаг сонгууль. Мөн чанар нь өөр. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөх талаар олон удаагийн тайлбар хийсэн. Бараг хоёр, гурван сар тайлбар хийсэн байх. Гэвч АН-ын бүлгийн зүгээс анхнаасаа хүлээж аваагүй. Мэдээж, сонгуулиудыг явуулах учиртай. Тогтсон компанит ажлыг цаг хугацаанд нь явуулах шаардлагатай гэсэн үүднээс УИХ-ын сонгуулийг нийслэлийнхтэй хамтад нь явуулах байр суурин дээр манай бүлгийн гишүүд санал нэгдсэн. Энэ дагуу АН-ын бүлэгт саналаа хүргүүлсэн. Өнөөдөр (өчигдөр)-ийн АН-ын бүлгийн хуралдаанаар нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай адилхан нэг системээр явуулах санал гаргасан байна. Үүнийг намын бүлэг, Удирдах зөвлөлөөр хэлэлцээд зөвхөн улсын хэмжээний сонгуулийг нэгдсэн нэг системээр явуулах нь зөв зүйтэй юм гэж үзэн саналыг хүлээн авлаа.

 

-Гэхдээ МАН-ын тайлбарыг бүрийг шалтаг, шалтгаан хэмээн үл тоомсорлож байсан ч хоёр сонгуулийг нэгтгэн явуулах нь боломжгүй гэдгийг АН-ын мэдэж буйгаа илэрхийлж байсан удаатай. Гэсэн ч тэд буулт хийсэнгүй, өөрийн байр сууриа хатуу баримталсаар танай намыг буулт хийлгэлээ. Өрсөлдөгч намынхаа энэ үйлдлийг ямар өнцгөөс нь тайлбарлах вэ?

 

-Уг нь бидний баримталж байсан Зарчим бол улс орны эрх ашгийг бодохоос биш намын эрх ашгийг бодохгүй байх нь зүйтэй талаар олон удаагийн тайлбарыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлж байсан. Гэхдээ олон үндэслэлүүд гаргаж ирэн, хамтдаа явуулна хэмээн зөрүүдлээд  байгаа   юм.   Ер   нь УИХ төрийн эрх барих дээд байгууллагын зүгээс орон нутгийн эрх мэдэлд бүдүүлгээр халдаж байгаа явдал л даа. Судлаачдын хэлж байгаагаар Орон нутгийн ИХ-ыг байгуулах, түүнийхээ сонгуулийг хэзээ, яаж явуулахыг орон нутгийн байгууллага нь өөрөө мэддэг байх нь чухал юм. Цаашдаа бид үүнийг улам задалж, орон нутаг өөрийнхөө энэ Эрх мэдлийг хэрэгжүүлэх тал дээр илүү боломжийг нь олгох талаар ажиллана. Тэр чиглэл рүү явах нь ардчилсан Үндсэн хуулийн зарчим байх учиртай гэж үзэж байгаа. Энэ удаад нийслэлийг УИХ-ынхтай хамтатган явуулаад үзье. Ямар үр дүн гарах нь уу, иргэд ямархуу байдлаар оролцох нь уу. Энэ мэт олон зүйлийг шалгаж, турших зайлшгүй шаардлагатай болно. Ер нь бид 4 шинэ нийгэм байгуулаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд зайлшгүй туршиж үзэх шаардлагатай юм байдаг  бололтой.

 

-Энэ утгаар нь хүлээн авсан гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Энэ утгаар нь ч асуудлыг хүлээн авсан тал бий.

 

-УИХболоннийслэлийн сонгуулийг нэг системээр явуулах санал тавьсан гэлээ. Мэдээж, нэлээд өөрчлөлт хийгдэх байх. Үлдэж буй богино хугацаанд энэ их өөрчлөлтийг хийж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж амжих болов уу?

-Намын бүлгийн хуралдаанаас хатуу анхааруулсан зүйл нь УИХ дахь хуулийн ажлын хэсэг, Сонгуулийн ерөнхий хороо хамтарч ямар байдлаар явуулах уу гэхчлэн олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Зөвхөн машинаар саналын хуудсыг тоолно гэхэд программ хангамжид нь ямар асуудал гарах уу. Сонгуулийн хэсгийн хороодыг хамт байгуулах уу, эсвэл тусад нь уу. Энэ мэт олон асуудлыг иж бүрэн шийдэж, нэлээд ул суурьтай тооцох хэрэгтэй. Өнөөдөр (өчигдөр) үдээс хойш оройжингоо ажлын хэсэг ажиллах байх. Маргааш (өнөөдөр) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сайн ярих хэрэгтэй. Одоогийн байдлаар зарчмын хувьд иймэрхүү байдлаар явуулж болох юм гэдгийг л зөвшөөрсөн шийдвэр гаргаад байна.

 

-Нэг системээр явуулна гэхээр нэг хэсэг нь тойрог дээр, нөгөө нь гулсаж уу, нэрсийн жагсаалтаар уу?

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн суудлын хуваарилалт УИХ-ын сонгуулийн хуультай ижил тодорхой хэсэг нь тойрог дээрээ өрсөлдөнө. Үлдсэн нь нэрсийн жагсаалтаар сонгогдох ийм хувилбар юм.

 

-Бэлтгэл ажлын эхэнд шийдвэрлэх асуудлын нэг нь цахим үнэмлэх. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон асуудал эрхэлсэн дарга нар нь сонгуулиас өмнө хэвлэж амжихгүй гэж мэдээлсэн бол АН-ынхан боломжтой талаар байр сууриа илэрхийлж эхэллээ?

-Ажил хариуцсан хүмүүсийнх нь өгч байгаа мэдээллээр цахим үнэмлэх боломжгүй болсон гэж ойлгож байгаа. Тийм учраас хуучин иргэний үнэмлэхээр саналаа өгөх байх. Мөн санал тоолох машиныг эцэслэж шийдвэрлэх байх гэж бодож байна.

 

-ГэхдээАНтанайнамын сонгуулийг будлиантуулах арга ухаан сийлэхдээ цахим үнэмлэхний ажлыг гацаалаа гэж мэдээлж буй. Тэгэхээр тэдэнд ч гэсэн тодорхой хариу барих ёстой юм болов уу. Ажлын хэсэг дээр энэ талаар хэлэлцсэн зүйл бий юу?

-Ажлын хэсгийн хуралдаан дээр хэлэлцсэн зүйл байхгүй. Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Иргэний бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллийн хүрээнд цахим үнэмлэх ашиглах бололцоогүй болсон юм байна гэж үзэж байгаа. Ер нь цаг хугацааны хувьд ч бололцоогүй боллоо. Тэгэхээр хуучин иргэний үнэмлэхээрээ саналаа явуулах нь зүйтэй байх.

 

-Энэ тайлбарыг АН-ынхан хүлээж авах болов уу. Дахин танай намыг өөр зүйл дээр буулт хийхийг шаардах юм биш үү. З.Энхболд гишүүн Ерөнхий сайдын суудалд суучихвал ухаалаг үнэмлэхийг дор нь хэвлээд тараачих боломжтой гэсэн байна лээ?

-Харин ч АН-ын гишүүний мэддэг компаниуд нь л боломжгүй гэдгийг нь мэдэгдээд байгаа шүү дээ. Иймээс тэр шалгаруулсан компанийнхаа хүрээнд л асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх. Би бол ямар ч утгаараа боломжгүй болжээ л гэж ойлгож байна. Бид улаан паспортыг иргэний үнэмлэхээр солих гэж 10 жил будиллаа. Гэтэл ганц сарын дотор 2.5 сая хүнд 1.6 сая км квадрат нутаг дэвсгэрт тараана гэдэг ямар ч боломжгүй зүйл. Үүнээс ухарч, татгалзаад байгаадаа биш гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Цахим үнэмлэхийг тарааж амжвал бүр л сайн. Харин ч бүр 100 хувь сайн. Гэтэл боломжгүй болчихоод байгаа зүйлийг болно гэж зөрүүдлэх нь утгагүй юм. Тэгэхээр энэ асуудалд хэн нэгэн, аль нэг намыг буруутгаад байх зүйлгүй гэж бодож байна. Энэ асуудлыг жилийн өмнө ярьсан бол болох байсан. Харамсалтай нь, хийж чадсангүй.

 

-Сонгуулийн товыг зарлах хуулийн хугацаа дуусгавар болох нь. Амжих болов уу. Нөгөөтэйгүүр бэлтгэл ажлаа хангаж амжих уу?

-Маргааш (өнөөдөр) гэхэд сонгуулийн товыг зарлахгүй бол болохгүй. Маргааш шийдвэр гараад л энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангах зайлшгүй шаардлагатай. Нэгэнт хууль тэгээд гарчихвал бэлтгэл ажлыг хангах нь төрийн байгууллагуудын үүрэг. Ганцхан нийслэл юм чинь харьцангуй гайгүй биз дээ. Хугацаандаа бэлтгэл ажлаа хангаж амжих байх.

 

-Саналын хуудсыг адилхан автоматаар тоолох уу, эсвэл?

-Ажлын хэсэг дээр санал хураалтаар л шийдвэрлэх байх.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.