2012.10.03

Орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжинэ

Эхний хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүдийг төлөөлж  УИХ-ын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Г.Уянга нар өргөн барьсан юм. УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд “Аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг энэ удаа санаачилсан бөгөөд аймаг, сум, дүүрэгт нам, эвслээс нэр дэвшигчдийн жагсаалтад аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар санал боловсруулсан байна.

2012 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн 20 хувийн квотыг баталж, хэрэгжүүлсэн нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн хууль, эрх зүйн чухал дэс дарааг бий  болгосон юм.  Харин одоогоор энэ нь  орон нутаг дахь улс төрийн хүрээний жендэрийн тэгш байдалд хараахан баталгаажаагүй байгаа тул дээрх хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж буй гэдгээ эмэгтэй гишүүд онцолж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.