2012.09.04

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:АН цөөнхийн үгийг сонсохгүй байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа. Хуулийн төслөөр аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг УИХ, болон Нийсэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны ээлжит сонгуулийн нэг адил холимог хувилбараар явуулахаар зохицуулсан бөгөөд аймаг, сум, дүүргийн Хурлын нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь  сум, баг, хорооноос шууд, гуравны нэг нь улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор заажээ.

хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа иргэний улс төрийн оролцоо, хувь хүний үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлэх зорилготой гэж дээрх заалтыг тайлбарласан юм. Төсөлд тусгасанаар сонгуулийн эрх бүхий иргэн энэхүү үүргээ биелүүлсэн бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхтэй. Харин үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдохыг нь түр түдгэлзүүлэхээр заасан байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.