Иргэд үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авч болно
2012.01.31

Иргэд үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авч болно

Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Тавантолгой"-н 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшинэ. Харин УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд үндэсний аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр худалдаалах 10 хувийн хувьцааг иргэн бүртээ нэмж 1072 ширхэг хувьцааг олгох нь зүйтэй хэмээн УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн билээ.

Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах эсэх маргаан нэлээд эрчимтэй өрнөж байсан ч Сонгуулийн тухай хууль, ирэх оны төсөв зэргээс болж, сураг алдраад байсан юм. Гэхдээ иргэд 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт арилжиж, үлдэгдэл сая төгрөгөөр бэлнээр авах боломжтой талаар Ерөнхий сайд мэдэгдэж байсан удаатай. Гэвч хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж, анхны босгоо давсан хувьцааны асуудал өнөөг хүртэл эцэслэгдээгүй. Харин  МАН-ын  бүлгийн хурлаар  дээрх  асуудлыг хэлэлцэж, "Иргэдийн 536 ширхэг хувьцаан дээр нэмж 536 ширхэг хувьцааг олгох нь зөв" хэмээн өмнө нь гаргасан шийдвэрээ  баталгаажууллаа. Гэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүдээ хоосон үлдээж болохгүй хэмээн үзэж буйгаа ч энэ үеэр Ө.Энхтүвшин дарга онцлов. Иймээс "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааны тодорхой хувийг   компаниудад   худалдах боломжийг олгох саналыг тавих нь зүйтэй хэмээн бүл"ийн   гишүүд   үзжээ.   Өөрөөр хэлбэл,   МАН-ын   сонгуулийн амлалттай  шууд холбоотой энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд 500 мянган төгрөгийг иргэн бүртээ олгоод  дуусаж байна. Харин үлдэгдэл сая төгрөгийг олгох олон хувилбараас сонголт хийлгэхийг нь илүүд үзсэн. Иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авах уу, 1072 ширхэг хувьцаагаа авах уу гэдэг сонголт хийнэ. 2012 оны улсын төсөвт 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, мөн  хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган орчим  иргэн тус бүрт нэг сая төгрөг олгох мөнгө нь туссан. Үлдэж байгаа иргэдийн тухайд сонголтоо хийж, бэлнээр авна гэвэл хувьцааг нь үндэсний компаниуддаа нэрлэсэн үнээр нь худалдаалж, иргэнд бэлэн мөнгийг нь өгөх юм.

Харин Засгийн газар холбогдох журам, дүрмээ гаргана хэмээн мэдэгдсэн юм. Мөн өдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг Д.Лүндээжанцан нар гишүүд Засгийн газарт өргөн барьжээ. Засгийн газар төсөлд саналаа шуурхай өгвөл хэлэлцээд явах боломжтой гэнэ. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиараа ирэх зургадугаар сард УИХ-ын болон Орон нут-гийн сонгууль нэгэн зэрэг зохион байгуулагдана. Мөн УИХ-ын сонгууль энэ удаад шинэ хуулиар явна. Тухайл-бал, сонгогчдоос санал авах хугацаа нь 08.00-20.00 цагт хүртэл. Орон нутгийн санал авах ажиллагаа харин 22.00 цагт хаагдана. УИХ-ын сонгуулийн дунг бүртгэхдээ автомат системээр, орон нутгийнхыг гараар тоолохоор (зайгаа гээд зөрүүтэй ажиллагаанууд нэлээд бий тул энэ бүхнийг цэгцлэх шаардлагатай гэж бүлэг үзсэн юм байна. Ийнхүү  мэдээлэл хийсний дараа бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад хариулсан,

-УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах боломж бий юу. МАН-ын бүлэг энэ асуудал Дээр ямар байр суурьтай байгаа вэ?

УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд тусгасан. Түүнээс бус аль нэг намын байр суурь биш юм. Олон нийтийн зугээс хоёр сонгуулийг нэг өдөр явуулах нь бэрхшээлтэй байна, тиймээс салгах нь зүйтэй гэсэн санал гарсан. Үүнийг УИХ дээр ярилцана.

-Нэг сая төгрөг, хувьцаа хоёр чинь тус тусдаа асуудал юм биш гэж үү. Улмаар МАН, АН-ын амлалт биш үү?

-Нэг зүйлийг л хоёр талаас нь яриад байгаа юм.

-Оюутнуудын тухайд яах вэ. Тэд сургалтын төлбөрхэлбэрээр мөнгөө авчихсан. Хувьцаа ногдох уу?

-170 мянга гаруй оюутнуудын тухайд ийм асуудал байгаа. Тэд сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авчихсан. Үүнийг Засгийн газар журам, дүрмээрээ шийднэ.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагаан сарын өмнө нэгсая төгрөгийг нь олгох уу?

-Энэ хүмүүсийн мөнгө төсөвт туссан. Төрийн санд мөнгө нь ороод ирвэл өгөх талаас нь ажиллана.

-Хувьцааны нэрлэсэн үнийгтогтоосон уу?

-УИХ дээр хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй. Урьдчилсан байдлаар  олон улсын  санхүүгийн    байгууллагууд "Тавантолгой"-д ямар хэмжээний үнэ өгснөөс  нь шалтгаалан,  нэг хувьцаа нь / 1000 орчим төгрөг байх болов  уу гэсэн яриа гарсан байна лээ.  Үүнийг одоогоор тогтоогоогүй  байгаа. Гэхдээ нэрлэсэн үнэ   гарч таарна.

-Дэд сайдын асуудлыг хэзээ хэлэлцэх бол?

-Энэ бол Засгийн газрын мэдлийн асуудал. Дэд сайд нараа оруулаад ирвэл хэлэлцээд явна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.