2011.11.25

Ч.Улаан: Аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй хувьцаа олгох нь буруу


УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2012 оны улсын нэгдсэн төсвийгтанахгүй гэсэн шийдвэр гаргасан байсан. Ямар учраас ийм шийдвэр гарах болов?

-Ирэх оны төсөв бол улс төрийн агуулгатай төсөв. Өөрөөр хэлбэл, 2008 оны сонгуулийнхаа амлалтыг биелүүлэхэд хүч хөрөнгийг зайлшгүй зүйлд хуваарилсан учраас ийнхүү тодорхойлж байгаа хэрэг. Ер нь төсөв бол эдийн засгийн баримт бичиг байх ёстой. Түүнчлэн хөрөнгө мөнгийг оновчтой хуваарилсан, эдийн засгийн хувьд тогтвортой, улс орноо хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн, ирээдүйгээ харсан төсөв байх ёстой.

Тиймээс ирэх оны төсөвт эдийн засгийн үр ашгийн өсөлтийг ярих бололцоо алга.

Миний хувьд ирэх оны төсөвт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн төсвийг танах гэж сүүлийн үед их ярьж байна. Энэ бол буруу ойлголт. Танах гэдэг өнгө будгийн зарим өөрчлөлтийг хийсэн болоод өнгөрнө гэсэн ойлголт шүү дээ. Улс орныхоо ирээдүйг бодож хандвал төсвийг үндсээр нь шинэчлэх ёстой. Гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн төсвөөс 300400 тэрбум төгрөгийг хасаад яах вэ дээ. Ямар ч өөрчлөлт гарахгүй. Түүнд ямар ч эдийн засгийн үр дүн гарахгүй. Ийм бололцоо өнөөгийн УИХ-д байхгүй юм шиг байна. Тиймээс энэ төсөв насгүй.

-Төсөв энэхэвээрбатлагдаад явбал эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Эдийн засаг их хэмжээгээр огцом тэлж байна. Энэ эргээд асар их хэрэглээг бий болгоно. Үүнийг дотоодоосоо хангах бололцоо байхгүй. Мэдээж гаднаас импортоор их хэмжээний бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Энэ нь төгрөгийн ханш,үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөх төлөв төсөвт тусгагдсан байна. 2008 оны жишээнээс харахад болно. Барилгын үнэ өсөж, бүтээгдэхүүний хомсдол бий болсон.

-Төсөвтэй холбоотой арилжааны банкнууд зээлийнхээ хүүг нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан гэсэн?

-Монголбанкны зүгээс нэлээд хатуу бодлого  баримталж байгаа. Хэрэглээ өсөж, зардал ихсэж байхад мөнгөний бодлогоо хатуу баримтлах нь зөв зүйтэй. Тиймээс инфляцийг хяналтын төвшинд нь барьж байна.

-"Эрдэнэс-Тавантолгой" ХХК-аас иргэдэд 536 ширхэг хувьцааг олгох шийдвэр гаргасан. Үүнийг 1072 болгоё. Харин аж ахуй нэгжид олгох шаардлагагүй гэсэн байр суурьтай хүн олон байсан. Харин та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Аж ахуй нэгжид үнэ төлбөргүй хувьцаа олгохыг буруу гэж бодож байгаа. Манай эдийн засгийн ачааны хүндийг үүрч,төсвийн ихэнхийг бүрдүүлж, идэвх санаачилгатай ажиллаж байгаа олон компани бий. Гэхдээ олон компани зохиомлоор бий болж байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн компани байгаа. Харин аж ахуй нэгжүүдэд худалдаж болно. Энэ бол зах зээлийн зарчим. Иргэддээ өгөх шиг шударга зарчим байхгүй.

-Аж ахуй нэгжтэй гишүүд өөрсдөө авах сонирхолтой байна гэсэн яриа гараад байсан?

-Монголчууд үнэ төлбөргүй өгч байгаа зүйлийг олж аваад сурчихсан шүү дээ. Аж ахуй нэгжтэй хүмүүс өөрсдөд нь үнэгүй хувьцаа өгөх гэж байхад авахын төлөө л зүтгэнэ. Ер нь хамгийн энгийнээр бодоход төрийн өмчийн оролцоотой байх нь илүү найдвартай. Арга ядахад цаана нь төр байна. Зарим хувийн аж ахуйн эрсдэлийг төр дээр хүртэл үүрүүлээд л байгаа биз дээ.Өөрөөр хэлбэл, арилжааны банк, Хадгаламж зээлийн хоршоо зэрэг жишээ байна. Тиймээс төрийн оролцоогүй ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй.

-МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан болсон. Энэ үеэр намын даргаа солих асуудал яригдсан юм уу?

-Тийм асуудал болоогүй.

-МАН-ын бага хурал энэ сарын 28-нд болно. Энэ үеэр ямар асуудлыг ярих вэ?

-Бага хурлаар ярих асуудлынхаа чиглэлийг тодорхойлсон. Ирэх оны сонгуульд хэрхэн оролцох вэ гэдгээ хүртэл ярилцана.

-Намынсанхүүжилтээхэрхэн тогтохоор болсон вэ. Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийг намын санхүүжилтэд авахаар болсон байснаа болих шийдвэр гаргасан гэсэн?

-Энэ талаар одоохондоо ярилцаагүй байгаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.