Ц.Даваасүрэн:Бэлнээр тараах мөнгөөр сум бүрт үйлдвэр байгуулах боломж байсан
2011 оны улсын төсөв батлагдаад удаагүй байна. Ирэх жилийн төсвийн гол үзүүлэлт, онцлогийн талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэртус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс заримзүйлийг тодруулсан юм.
-Ирэх оны төсвийн гол онцлог юу вэ. Инфляцийг хөөрөгдсөн, зарлага давамгайлсан гэх мэтээр шүүмжлэл тасрахгүй байна л даа?
-2011 оны төсөв бол маш онцлогтой. Монгол Улсын хөгжлийн цар хүрээ, эдийн засгийн багтаамж өөр болсныг харуулсан төсөв болсон. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад орлого, зарлага, хөрөнгө оруулалт, алдагдлын хэмжээ хэд дахин тэлсэн байна. 2000 онд улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 30 гаруй тэрбум төгрөг байсан бол өнөөдөр түүнээс 20 дахин их хөрөнгө оруулалт тусгагдлаа.
-Төсвийн зарлага өндөр батлагдсан нь ямар учиртай вэ? Ер нь жил ирэх тусам л өсөх юм?
-Нийтдээ 600 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэх энэ алдагдлыг ямар эх үүсвэрээс голлож нөхөх бол?
-21 мянган иргэд нэг дор, бөөнөөр нь авч болно, эсвэл cap тутам авч болно гэсэн хоёр хувилбараар баталсан нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Ингэж нэг дор олгоход тодорхой хууль журам гарна биз дээ. Тэгэхгүй бол элдэв залилан, хууль бус үйлдэл гарах байх?
-Засгийн газарт журам гаргаж, тодорхой шалгуур toitoox чиглэл өгсөн. Хувь хүн энэмөнгөө ганцаараа авах боломжгүй юм. Олонхоороо нийлээд жижиг дунд үйлдвэрлэл явуулах чиглэлээр авч болно. Үүнийг хэрхэн олгохыг Засгийн газар шийднэ. Тухайлбал ходоо орон нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчид ноос ноолуур боловсруулдаг жижиг үйлдвэр байж болно, мах боловсруулах үйлдвэр байгуулж болно. Ингэж байж бодит ажлын байр нэмэгдэх юм .
-Иргэн бүрт ирэх жилээс cap болгон 21 мянган төгрөг олгоход 703 тэрбум төгрөг бэлнээр өгнө. Очиж байгаа мөнгө шинэ эрэлт бий болгодог. Тиймээс эрэлтэд зохицсон нийлүүлэлт бий болох юм бол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй. Үүнд зохицсон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Ер нь бол бэлэн мөнгө очсоноор импортын хэрэглээ нэмэгддэг. Өмнө нь бид cap бүр 10 мянган төгрөг өгч байсан. Энэ нь ирэх онд хоёр дахин нэмэгдэж очно. Энэ хэмжээгээр тодорхой эрэлт бий болно. Зохион байгуулалтын арга хэмжээ авснаар энэ эрэлтийг зохицуулах бололцоо байна,
-Гишүүд тойрогтоо төсөв нэмүү тусгуулах гээд зарлагыг нэмэгдүүлчихлээ гэсэн хардлага байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Нэг тэрбум, эсвэл 500 сая төгрөгөөр ч юм уу гишүүдийн тойрогт зардлыг нь нэмээгүй. Хамгийн томоохон зардал нь "Монгол мал" хөтөлбөрийн 27 тэрбум төгрөг юм. Сумдад ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зорилгоор 17 тэрбум төгрөг тусгасан. Улаанбаатарт 11 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зориулж төсөвлөсөн. Энэ нь 1,3 хувиар зарлага нэмэгдэхэд нөлөөлсөн. Гэхдээ энэ нь тойргуудад хамааралгүй, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд юм. "Гишүүдийн мөнгө" гэх ойлголт энэ төсөвт байхгүй.
-Төсвийг алдагдалтай батлах нь эрсдэлтэй, эргэж харах хэрэгтэй байна гэсэн Дэлхийн банкны судалгаа гарсан. Үүнийг харгалзаж үзсэн үү?
-Олон улсын байгууллагууд саналаа илэрхийлсэн. Төсвийн алдагдал өндөр байх юм бол тухайн орныг татвараа нэмж болзошгүй гэж болгоомжилдог. Манай төсвийн хувьд татвар нэмж, алдагдлаа хаасан юм биш л дээ. Энэ бол шинэ хөгжлөө дагаад өсч байгаа төсөв. Үүнтэй уялдаж гарч ирж байгаа асуудлыг шийдэхэд зардал нь өссөн. Үүнийг хөрөнгө оруулагч нар ойлгох байх гэдэгт итгэж байна. Нөгөө бэлэн мөнгөний амлалт төсвийг дарангуйлдаг гэсэн зөвлөмжийг бид хүлээж авч байгаа. Ер нь бол "хувь хишиг", халамж хэлбэрээр тараах 805 тэрбумаар нийслэлд 400-500 км зам, эсвэл эрчим хүчний тавдугаар эх үүсвэр барих, орон нутагт бол сум тус бүр нэг үйлдвэр байгуулчих хэмжээний мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид улс төрийн амлалтыг эдийн засгийн чадамжтай холбох хангалттай туршлага хуримтлагдаж байна.
-Ирэх оны төсөвт тодотгол хийх болов уу?
-Бид бүтээн байгуулалтын эрин үедээ ирээд буйг дээр хэлсэн. Хоёр, гурван жилийн дараа хөгжлөөрөө Азидаа эхний 10 орны тоонд орно гэж бодож байна. Бид үүнийг хүлээгээд байж болохгүй, бэлтгэл ажил хийж, зардал гаргах ёстой. Уул уурхайн томоохон төслийн урьдчилгаа мөнгө ороод ирвэл бүтээн байгуулалтынхаа ажлыг хийх ёстой. Тиймээс тодотгол хийхийг үгүйсгэхгүй.
-Төсвийн хүрээнд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж зэсэнд 18 хувийн татвар ногдуулсан. Энэ шийдвэр "Оюутолгой" ХХК-д хамаарах эсэх нь тодорхойгүй байна?
-Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвар зэс, нүүрсэнд 18 хувиар нэмэгдэхээр болоод буй. Эндээс 207 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ. Оюутолгойн хувьд, татварын өөр төрлийн хөнгөлөлт эдэлж байгаа учир энэ татварт зайлшгүй хамаарагдана. Сангийн сайдын хэлж буйгаар, хөрөнгө оруулалтын гэрээнд энэ заалтыг тусгах боломж бий.