Хүний хөгжил сангаас иргэнд хүртээх хишиг, хувийг хоёр хувааж олгоно
Тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүн Х.Бадамсүрэн Хүний хөгжил сангаас иргэнд хувь,хишиг хүртээх тусгай дэвтэртэй болох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол гишүүн Д.Дондог шинэчилсэн бүртгэлийг заавал хийлгүйгээр бүртгэлийн зөрчилгүй иргэдэд хувь, хишиг хүртээх асуудлыг 2010 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан юм.
Ингээд гишүүн Д.Очирбат, Д.Одбаяр, Д.Дондог, Ц.Даваасүрэн, А.Тлейхан, Х.Бадамсүрэн, С.Эрдэнэ нарын гаргасан иргэнд хүртээх хишиг хувийг 2 хувааж олгохын зэрэгцээ, эхний ээлжинд 2010 оны 2 дугаар сарын 15-ны дотор 70 мянган төгрөг олгож, цаашид иргэнд хүртээх мөнгөн дүнгийн хэмжээг боломж гарсан нөхцөл бүрт нэмэгдүүлж байх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэг авлаа. Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжи хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа .