2009.11.03
"Хүний хөгжил" гэж нэрлэхээр санал гаргажээ
Эх орны эрдэнийн сангийн тухай хуулийн төслийн хоёр намаас гарсан ажлын хэсгийнхэн төслөө "Хүний хөгжил" гэж нэрлэхээр УИХ дахь бүлгүүдэд санал болгожээ. МАХН-ынхан Эх орны хишиг сан, АН болохоор Эх орны эрдэнийн сан гэж нэрлэх санал гаргаад тохиролцоонд хүрэхгүй байсан билээ.
Бүлгүүд хуулийн нэрийг дэмжих эсэхээ ярилцах юм байна. Батлах нь байтугай хэлэлцэж эхлэхээс нь өмнө уг хуулийн нэрийг гурав дахь удаагаа өөрчлөх нь бололтой. Ашигт малтмалаас олох орлогын ашгийг иргэддээ тараахдаа хүний хөгжлийг дэмжихэд зарцуулах учир ийм нэр өгөх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.