Үнэт цаас гаргах нь зайлшгүй авах арга хэмжээ хаалттай хуралдаанаар шийдлээ
2009.12.25

Үнэт цаас гаргах нь зайлшгүй авах арга хэмжээ хаалттай хуралдаанаар шийдлээ

Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Түүнчлэн уг тогтоолын төслийг хэлэлцсэн Төсвийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд Төсвийн Байнгын хороо санал, дүгнэлтэндээ банкны системийн үйл ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд бонд гаргаснаар хэн нэгний алдаа дутагдалд хариуцлага тооцохгүй байх үндэслэл болохгүй, нөгөө талаас төрөөс иргэдийн хадгаламжинд гаргасан баталгааг хэрэгжүүлэхгүй байх нь дараа дараагийн банкуудыг эрсдэлд оруулж болзошгүй тул үнэт цаас гаргах нь зайлшгүй авах арга хэмжээний нэг хэлбэр гэж үзсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.