Дэлхийн банк Монголын мал аж ахуйн салбарт судалгаа хийжээ
2009.12.22

Дэлхийн банк Монголын мал аж ахуйн салбарт судалгаа хийжээ

Монгол Улсын мал аж ахуйн салбар өнөөдрийн түвшинд ямар шатанд явж байгаа байгаа болон тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд, түүнийг давж туулахад ямар арга хэмжээ авах нь зөв байх вэ гэсэн асуудлаар Дэлхийн банкнаас судалгаа хийж түүнд үндэслэн тайлан гаргаад байгаагаа ноён Эндрю Гоодланд УИХ-ын даргад танилцууллаа. 

УИХ-ын дарга Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, мал аж ахуй тогтвортой амьжиргаа биш болж энэ салбарт ирээдүй байна уу үгүй юу гэдэг асуудал тулгараад буй энэ үед Дэлхийн банкнаас энэ чиглэлээр судалгаа хийж, хамтран ажиллах гэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

Мөн Дэлхийн банк хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээсээ гадна бие даасан хөрөнгө оруулалтын чиглэлтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй болохыг онцолсон.

Түүнчлэн мал аж ахуйн салбарыг төрөөс онцгойлон авч үзэж саяхан Улсын Их Хурал 9,5 тэрбум төгрөгийг “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан батлаад байгааг дуулгалаа. Энэхүү хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир ажиллаж байгаа бөгөөд уг төсөл, хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллахыг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.